Цай буцлах хооронд л хийж амжих амттайхан нарийн боовны жор

Өглөөний цайндаа идэх нарийн боовоо өөрсдөө хийж сурах цаг иржээ. Өглөө бүр гэрт шинэхэн талх, боовны үнэр ханхлах хэчнээн сайхан билээ дээ. Иймд өнөөдөр та бүхэндээ цай буцлах хооронд л хийгээд тавьчих амттай боовны жорыг танилцуулж байна.

Орц:

  • Тараг – 200 мл
  • Элсэн чихэр – 4 халбага
  • Өндөг – 2 ширхэг
  • Давс – чимх
  • Гурил – 500 гр
  • Хөөлгөгч  – 1 халбага
  • Ургамлын тос – 200-300 мл
  • Сахрын пудр

Өндөг, элсэн чихэр болон давсаа хольж хутгана. Элсэн чихрээ хайлтал хутгах хэрэгтэй.

Өндөгний хольц дээрээ тасалгааны температурт байсан таргаа хийгээрэй.

Гурилан дээрээ хөөлгөгчөө хийж хутгасан байх бөгөөд үүн дээрээ таргаа хийж зуурна. Зуурсан гурилаа маслоор багахан тосолж цааш тавьж амраана.

Гурилаа нимгэлж элдээд, шарах шүүгээний тавцан дээр тарааж тавьна. Дээгүүр нь ургамлын тос түрхэж тослоорой.

Гурилаа чанга ороож бэлтгэнэ.

Ороосон гурилаа 2-3 см өргөнтэй хэрчинэ. Үүнийгээ гараараа дарж хэлбэрт оруулаарай.

Одоо харин халаасан ургамлын тосондоо хийж шарна.

Дунд хэмийн гал дээр шарах бөгөөд таглана. Нэг тал нь бор шаргал болоод ирмэгц эргүүлээд нөгөө талаар нь шарах юм. Нэг талыг нь 1-2 минут шараад эргүүлэх ёстойг анхаараарай.

Бэлэн болсон нарийн боовон дээрээ сахрын пудр эсвэл элсэн чихэр цацаж амтлаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!