Бидний анзаардаггүй, хүмүүсийг одоо хүртэл хуурсаар байгаа 17 заль мэх

Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй зүйлс их мөнгө төлсөн ч төлсөн төлбөртөө нийцэхгүй байх нь элбэг байдаг. Нэгэн интернэт хэрэглэгч өөрийн цахим хаягтаа “Ямар луйврыг хүмүүс анзаарахгүй болтлоо хэвийн болсон бэ?” гэсэн асуулт бүхий жиргээ явуултал хүмүүсийн хариулт маш гайхалтай байв. Тэдгээр хариултуудын хэсгийг та бүхэнд хүргэж байна.

  • Алмаз: Ийм төрлийн үнэт эдлэл нь үүнийг авах гэж төлбөр төлж буй хүмүүсийн мөнгө л үнэтэй болохоос авсны дараагаар дахин зарахыг хүсвэл хэзээ ч үрсэн мөнгөө олж чадахгүй.

  • Хуурамч сэтгэгдэл: Өнөө үеийн нийгэмд хуурамч шүүмжлэгчид хаа сайгүй байдаг учир би сошиал медиа сэтгэгдэлд итгэдэггүй, учир нь компаниуд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хуурмагаар сурталчилдаг.
  • Оюутнууд/дадлагажигчдыг үнэ төлбөргүй ажиллуулах.
  • Шүдний эмч нар залилан хийдэг. Олон жилийн өмнө шүдний эмч маань намайг араа шүднийхээ завсар цоорхойтой байж магадгүй гэж хэлсэн ч тэр тодорхой хэлж чадаагүй. Тэр намайг хэд хоногийн дараа эргэж ирэхийг хүссэн бөгөөд дараагаар нь очтол өрөмдөнө гэж хэлсэн. Мэдээж цоорхойг олж харсан бол тухайн эмч шалгаж эмчлэх байсан.

  • Маш олон бакалаврын зэрэгтнүүд: Их сургуульдаа хэдий ухаантай мундаг байлаа ч сургуулиа төгсөөд зөөгч хийж буй хүн маш олон. Энэ нь өнөөгийн нийгэм ямар болсныг илтгэж байна.
  • Цалингүй илүү цаг: Маш олон компаниуд ажилчдаа цалингүй илүү цагаар ажиллуулдаг. Энэ нь хэдий хууль бус ч гэлээ өнөө үед хэвийн зүйл мэт болсон.
  • Мөстэй ундаа: Ихэнх байгууллагууд мөстэй ундаанд маш их мөс хийж ашиг олдог.

  • Хуванцарыг “дахин боловсруулах” : Өнөөгийн нийгэмд байгалиа хамгаалах олон уриалга байдаг хэдий ч жил бүр олон компаниуд хуванцар савыг үйлдвэрлэдэг. Тиймээс хуванцар хаягдлууд хог болж шатаахаас өөр сонголтгүй байдаг.
  • Оршуулга: Оршуулгын олон компаниуд уй гашуугаар далимдуулж маш их хэмжээний мөнгө олдог гэдгийг хүн бүхэн мэддэг.
  • Худалдааны төвүүд. Үнэн хэрэгтээ тэд дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн биш, харин худалдааны төвүүдэд зориулж брэндүүдийн бүтээсэн хямдхан бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг.

  • Хар баасан гараг. Энэ нь хүн бүрд маш хямд юм шиг сонсогддог ч дэлгүүрүүд зүгээр л зарагдахгүй байгаа бараагаа хэт өндөр үнээс бууруулж хэлдэг.
  • Зээлийн карт бол биднээс маш их хэмжээний мөнгийг эелдэгээр авдаг тусгай арга гэж хэлж болно.
  • Таны хувцас угаасныхаа дараа өмсөхөд яагаад урдных шигээ сайхан харагдахгүй байна вэ гэвэл эхний угаалга хийсний дараа өнгөө алдаж эхэлдэг. Тиймээс та дахиад л худалдаж авах хэрэгтэй болно.

  • Анхан шатны албан тушаалд туршлагатай байх шаардлага тавьдаг.
  • Ихэнх компаниуд 65 ба түүнээс дээш насны хүмүүсийг ажилд авдаггүй. Мөн ажил хийхэд насны ялгааг маш их хардаг.
  • Зарим хоолны газрууд тахианы далавчийг голоор нь хуваагаад энэ нь 2 далавч гэж хүн бүрт итгүүлж чадсан.

  • Та банкны салбарт нэг долоо хоног ажиллавал хүмүүсийн ярьдаг шиг тийм луйварууд огт байдаггүй гэдгийг маш сайн ойлгох болно.

Та энэ жагсаалтад юу нэмэхийг хүсч байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!