Сантехникчээс холимог тулааны домог болж чадсан Конор МакГрегорын гайхалтай түүх

Конор МакГрегор бол холимог тулааны ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн домгуудын нэг юм. Тэрээр даруухан амьдралаас дэвжин босч олон сая долларын хөрөнгөтэй болохын төлөө өөрийн хүчээ дайчлан тэмцсэн гайхалтай тамирчин юм. Түүний энгийн, сантехникч байсан өдрүүд болон өнөөгийн тансаг амьдралын хэв маягийн хооронд ихээхэн ялгаа бий. Түүний эцэг эх хүүгээ зодооны урлагаас гаргахыг олон удаа ятгаж байсан ч тэрээр мөрөөдлөө биелүүлэхийн тулд тууштай тэмцэн өнөөгийн өндөрлөгт хүрсэн билээ.

Маш даруухан эхлэлүүд

Тэрээр Ирландын Крумлин хотод Маргарет, Тони МакГрегор нарын гэр бүлд төрсөн бөгөөд бага ахуй насандаа элбэг хангалуун өсөөгүй ба эцэг эхийнх нь хувьд мөнгө гэдэг маш том асуудал байлаа. Тэгсэнч тэд хүүдээ маш энгийн, тайван амьдралыг бэлэглэсэн. Конор сургуульд байхдаа олон сорилттой тулгарч, сонирхлоо бүрэн хаяж байсан ба боловсролдоо анхаарлаа хандуулахын оронд гэр бүлийнхэндээ төлбөрөө төлөхөд нь туслаж сантехникчээр ажиллаж, үйлдвэрлэлийн мэргэжлийг сонгосон. Тэрээр ажил дээрээ 12-15 цагийг өнгөрөөдөг маш шаргуу залуу байсан ч өөрийн ажилдаа дургүй учир стрессээр дүүрэн байдаг байв.

Тэрээр хүнд хэцүү, урт ээлжийн ажлынхаа дараа тулаанч болохын тулд бэлтгэлийн заал руу явж өөрийн бухимдлаа тайлдаг байв.

Харин яг тэр газар л түүний байх ёстой газар байсан юм.

“Тулаан бол миний амьдрал”

МакГрегор сантехникчээр ажиллаж байхдаа бараг үүнээс өөр зам үгүй гэж боддог байсан бөгөөд 25 насандаа түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөнө гэж бодож байгаагүй аж.

Тэрээр өдөр бүр 12-15 цагийн турш ажиллаж, олон удаа стрессддэг байсан тул нэгэн өдөр энэ бол миний амьдрал биш би мөрөөдлийнхөө хойноос зүтгэх болно хэмээн бодож байжээ.

Дараа нь тэрээр эцэг эхдээ “Тулаан бол миний амьдрал” хэмээн хэлж мөрөөдлийнхөө төлөө шаргуу тэмцсэн юм.

Мөрөөдлийнхөө төлөөх шаргуу тэмцэл

МакГрегорийн тэсрэлттэй цохилтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдар цууд хүрч мөрөөдлийнх нь эхлэл тавигдав. “Нью-Йорк Пост “-ийн мэдээлснээр МакГрегор дэлхийн хамгийн том холимог тулааны дэвжээн дэх анхны тулаандаа өрсөлдөгч Маркус Бримейжийг ердөө 67 секундын дотор нокаутаар ялсныхаа дараагаар 60,000 доллар авсан хэмээжээ.

Энэхүү онцгой мөчид тэрээр амьдралынхаа туршид олж байгаагүй их мөнгийг хэдхэн минутын дотор олж чадсан юм.

Энэ бол дөнгөж эхлэл байсан

Жил гаруйн дараа МакГрегор нэгэн тулаандаа Дастин Порьег ялсанаар 180,000 долларын эзэн болж чадсан юм. Яг энэ байдлаараа эрчийг авсан ба карьер нь маш хурдацтайгаар өсч багахан хугацаанд саятнуудын эгнээнд багтаж чаджээ.

МакГрегор Нейт Диазтай тулалдсан нь түүнд UFC-ийн хамгийн өндөр орлоготой тулаанч цолыг авчирсан бөгөөд тэрээр анх удаагаа Forbes сэтгүүлийн шилдэг 100 тулаанчид багтсан юм. 2018 оны 10-р сард Хабибын эсрэг хийсэн тулаанаас авсан 50 сая долларын их хэмжээний мөнгө нь энэхүү гайхалтай амжилтыг эхлүүлэхэд тусалжээ.

Өнөөгийн түүний амьдрал бага ахуй нас болон сан техникч хийж байх үеийнх нь амьдралаас хамаагүй хол давж гайхалтай өсөн дэвжсэн юм. Тэрээр алдартай хүмүүсээр хүрээлэгдэж хувийн онгоц, тансаг зэрэглэлийн машинууд эзэмшиж, үнэтэй харшид амьдардаг болжээ.

Мөн тэрээр бизнесийн салбарт хөл тавьж, архины брэндүүдэд хөрөнгө оруулалт хийж нөлөө бүхий хүн болсон бөгөөд Виски нь түүний хувьд тулааны бус анхны бизнес болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!