40 нас хүрэхэд таны биед ийм өөрчлөлтүүд гарч эхэлнэ!

Хүн бүрт байдаг ижил нэгэн айдас бол хөгшрөх. Судлаач, эрдэмтэд хөгшрөхөөс айх нь асуудалгүй, зүгээр хэмээдэг. Гэхдээ та ядаж л чухам юунаас айж байгаагаа мэдэх хэрэгтэй. Иймд та бүхэндээ 40 нас хүрэхэд хүний биед ямар өөрчлөлт гардаг болохыг танилцуулж байна.

Үс багасч эхэлнэ

Энэхүү асуудал нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд тулгардаг. Нийт эрчүүдийн 53 хувь нь 40 нас өнгөрөөд халцарч, үс уналттай нүүр тулдаг байна. Эмэгтэйчүүдийн үс эрчүүдийг бодвол харьцангуй бага хэмжээтэйгээр унадаг аж. Үүнээс гадна үсний ургалт ч давхар удааширна. Үсээ хэт их унахаас сэргийлэхийн тулд ойр ойрхон бага зэрэг тайруулж, витаминаар баялаг хоол хүнснийг түлхүү хэрэглээрэй.

Лактозыг хүлээж авч чадахаа болино

Африк, Америк болон Ази бүсгүйчүүд 40 нас хүрмэгцээ лактозыг биедээ шингээх чадвар нь буурч эхэлдэг байна. Хэрэв танд ч бас ийм асуудал тулгарч байвал, лактоз агуулаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.

Нас ахих хэрээр жижгэрнэ

Жилээс жилд жижгэрсэн гэдэг үг үнэний ортой болохыг та мэдэх үү? Эрчүүд 30-70 нас хүрэхдээ 2-2.5 см жижгэрсэн байдаг бол, эмэгтэйчүүд 4-4.5 см-ээр намссан байдаг гэнэ шүү.

Хоол боловсруулах систем удааширна

40 нас хүрээд хоол идсэний дараа таны бие 20-той байсан шиг амархан шингээж чадахгүй. Үүнээс улбаалж амархан жин нэмж, таргалдаг. Доктор Кайтрины үзэж байгаагаар, эмэгтэйчүүд 40-55 нас хүрэх хугацаанд ойролцоогоор 6-7 кг жин нэмдэг хэмээжээ. Энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд аль болох эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй.

Илүү өөртөө итгэлтэй болно

Маш олон судалгаанаас үзэхэд эмэгтэй хүн 40 нас хүрээд илүү өөртөө итгэлтэй, бардам болдог аж. Тэд аливаа жижиг зүйлсэд санаагаа үл чилээж, стресс нэмэх хэрэггүй хүмүүсээс холдож чаддаг, хүчирхэг болсон байна.

Хараа муудаж эхэлнэ

Аливаа зүйлс бүрэлзэж, тогтож харахгүй л бол бүдгэрч, ер нь харахад хэцүүхэн болж эхэлнэ. Мөн өнгө ялгах тал дээр ч асуудал үүсч болзошгүй. Өөр нэг асуудал бол нүд хуурайшиж, аргах юм. Үүнээс гадна сонсгол ч бас муудна. Хэрэв танд эдгээр асуудлууд тулгарч байвал эмчид хандах нь зүйтэй.

Амтлах мэдрэмж өөрчлөгдөнө

Биднийг төрөх үед биед 9000 орчим амтлах хүртэхүй байдаг. Харин нас ахих тусам энэ нь багасч, 40 нас гарах үед улам бүр цөөрч, биед мэдрэгдэхүйц болсон байна. Ялангуяа давс болон чихрийн амт сул мэдрэгдэж эхэлнэ. Энэхүү асуудал эмэгтэйчүүдэд эрчүүдээс түрүүлж илэрнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!