Тархи нь тэс өөрөөр ажилладаг өвөрмөц дизайнер: Түүний бүтээлүүд дахин давтагдашгүй, хамгийн содон

Матти Бенедетто хэмээх загвар зохион бүтээгч залуугийн бүтээлүүд үргэлж өөр түвшнийх байж чаддаг. Хэн хүний санаанд буумгүй гайхалтай зүйлсийг сэтгэх түүнийг шинэ санаа үйлдвэрлэгч гэж нэрлэх нь бий. Хамтдаа Бенедеттогийн зохион бүтээсэн хүмүүст хэрэгтэй байж болох ч, хөгжилтэй гэдэг талаасаа илүүтэй алдарт гарсан бүтээлүүдтэй танилцацгаая.

Нарны шилний хаалт

Нарны туяа хурц байх үед нүднээсээ илүүтэй зүүсэн нарны шилэндээ санаа зовж байсан удаатай юу? Дизайнер Матти Бенедетто нь нарны шилийг нарнаас хамгаалах хаалтыг зохион бүтээжээ. Энэ нь нарны шилний ашиглах хугацааг уртасгах төдийгүй илүү загварлаг харагдуулах аж. Хаалтын шилэндээ тогтоож, нар хурц үед буулгаж, шил болон нүдээ хамгаалах гэнэ.

Нөүтбүүк баригч

Grip Book Pro нь яг л жинхэнэ гар шиг таны компьютерийг барьж явахад зориулагдсан гар хуулбар төхөөрөмж юм. Мөн энэ нь шаргал гинжтэй тул үүрч явах боломжийг давхар олгоно. Үнэхээр өвөрмөц бүтээл тул хүмүүс ихээр сонирхон авч байгаа гэнэ шүү.

Толин тусгалтай селфи систем

Mirror селфи яаж хийх учраа олохгүй байвал энэ бүтээл танд тус болно. Утсаа тус гэрэнд хийж байрлуулаад толиндоо наах юм. Одоо харин хүссэн байрлалаараа зургаа аваарай.

Тоглолтын үеэр бичлэг хийх малгай

Гараа өвтгөж, ядраахгүйгээр тоглолтын турш бичлэг хийж болох нь ээ. Мөн тоглолтондоо илүү анхаарлаа хандуулж, хөгжилдөж чадна. Толгой дээрээ тус малгайг өмсөж, утсаа байрлуулаад бичлэг эхлүүлэх товчлуур дээр дарна.

Агаарын шошготой оймс

Оймс байнга алга болоод хэцүү байдаг уу? Тийм бол дизайнерийн бүтээсэн агаарын шошгыг ашиглаж, оймсоо хаана байгааг мэдэж болох нь ээ. Үүнийгээ гар утастайгаа холбож, оймсныхоо байршлыг илрүүлж болох юм.

AirPods-той холбогдох нүдний шил

Эдгээр нарны шилнүүд нь AirPods-тэй нэгтгэх тусгай гартай бөгөөд дуу сонсонгоо шилээ зүүгээд явна гэсэн үг юм.

Хуруун сам

Хуруу хэлбэртэй силикон сам нь үс толгойгоороо оролдуулах дуртай хүмүүст хэрэг болно. Энэ нь стресс тайлах, тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг.

Багет талхны уут

Энэхүү үүргэвч нь багетыг хаана ч, аюулгүй авч явахад зориулагдсан юм.

Гуталны шүхэр

Энэхүү жижиг хэмжээтэй өхөөрдөм шүхэр нь таны гутлыг бороо, шавар шавхай зэргээс хамгаална.

Өмдний арын ганц том халаас

Өмд хоёр халаастай байлаа гээд олигтой юм хийж багтдаггүй. Харин нэг том халаастай болж ирснээр илүү их зүйлс хадгалах боломжтой болж ирж байгаа юм.

Zoom уулзалтад зориулсан хаалт

Zoom уулзалтын үеэр бага зэрэг нууцлал чухал шаардлага болдог шүү дээ. Тэр үед тус хаалтыг буулгахад хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!