Франц бүсгүйчүүдийн сүрчиг түрхэхдээ мөрддөг онцгой дүрмүүд

Франц улсыг гоо сайхан, хувцас загвар, тэр дундаа сүрчигний салбарт чиг хандлага тогтоогч гэж үздэг. Энэ улсад үйлдвэрлэсэн аливаа шинэ сүрчиг автоматаар өндөр чанартай бүтээгдэхүүний жагсаалтад ордог уламжлалтай. Үүнээс харахад л тус улсыг сүрчигний эх орон хэмээн нэрийдэх болсныг гайхах зүйлгүй болно. Тэгвэл Франц бүсгүйчүүд өдөр тутамдаа сүрчиг хэрхэн хэрэглэдэг, ямар стандарт баримталдаг талаар чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Сүрчигнээс завсарлага авах цаг

Өдөр бүр үнэртэй ус түрхэснээр хамарт дасал болж, сүүлдээ үнэрийг нь анзаарахаа больчихдог. Үүний үр дүнд сүрчгээ хэтрүүлэн түрхэж, ёстой л хэдэн метрийн цаанаас ч үнэртэх хэмжээний болгож орхидог байна. Франц бүсгүйчүүд ийм алдаа гаргахгүйн тулд сүрчигнээс завсарлага авч, 7 хоног орчим сүрчиг хэрэглэдэггүй. Нэг ёсондоо ингэж хамраа амраадаг гэнэ.

Сүрчигнээс илүүтэй ариун цэврийн усыг сонгодог

Eau de toilette нь үнэртэй уснаас хамаагүй сул үнэртэй, удаан эдэлгээтэй байдаг. Сүүлийн үед Франц бүсгүйчүүд үүнийг сонгож хэрэглэх нь олширчээ. Тэдний баримталдаг нэг чухал дүрэм бол сүрчиг нь хоолны үнэрийг дарах хэмжээний хурц байж болохгүй. Мөн төрөл бүрийн ванны үнэртэй хөөс, бомб зэргийг хүмүүс ихээхэн ашиглах болсон тул биеийн үнэрээ халхлахын тулд сүрчиг хэрэглэхээ больсон. Эдгээр шалтгааны улмаас бүсгүйчүүд Eau de toilette буюу зөөлөн үнэрт арчилгааны усыг түлхүү сонгон хэрэглэх болжээ.

Сүрчигт зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн сонгодог

Гоо сайхны бүтээгдэхүүн нь өөрийн гэсэн үнэртэй байж болно. Гэхдээ таны хэрэглэж буй сүрчигний үнэртэй харшилахуйц хурц үнэртэй байж болохгүй. Тиймээс Франц эмэгтэйчүүд аль болох үнэргүй, үнэр багатай гоо сайхны бүтээгдэхүүн сонгож хэрэглэдэг байна.

Нэг үнэртэндээ удаан үнэнч явдаг

Франц эмэгтэйчүүд олон төрлийн үнэртэн цуглуулдаггүй. Тиймээс нэг сүрчигээ олон жил хэрэглэж, өвөл зун, өглөө орой хамаарахгүй түрхсээр байдаг аж. Жишээлбэл, Францын дуучин Патрисия Каасын дуртай сүрчиг бол Clinique брэндийн Aromatics Elixir юм.

Насандаа тохирсон сүрчиг сонгодог

Франц эмэгтэйн хэрэглэдэг үнэртэн нь нас ахих тусам өөрчлөгддөг. Залуу охид чихэрлэг, шинэхэн, цэцэгсийн үнэртэй ус хэрэглэдэг. Харин ахимаг болон дундаж насны эмэгтэйчүүд илүү хүчтэй үнэрийг илүүд үздэг: зандан мод, булцууны цэцэг, мэлрэг цэцэг гэх мэт. Жишээлбэл, зандан мод дээр үндэслэсэн Франц сүрчигний нэг бол Yves Rocher-ийн Voile d’Ocre юм.

Сүрчгийг хольдоггүй

Франц эмэгтэйчүүд биедээ нэг удаад нэгээс илүү үнэртэн түрхдэггүй. Үнэртэй усны найрлага нь нэлээд төвөгтэй байж болох бөгөөд өөр өөр сүрчиг хэрэглэснээр үл нийцэх орцуудыг хольж, үнэрийг нь эрс өөрчлөх, бүр тааламжгүй болгох эрсдэлтэй.

Анхаарал татахын тулд үнэртэй ус хэрэглэдэг

Франц эрчүүд эмэгтэйчүүдийн сүрчигт анхаарал хандуулдаг. Тийм ч учраас бүсгүйчүүд сүрчиг сонгохдоо ихээхэн анхаарал хандуулдаг. Мөн биеэсээ сайхан үнэр гаргахын тулд эхлээд анхилуун үнэрт тостой усанд орж, дараа нь үнэртэй тос түрхэж, хуурай үнэртэнг ч давхар түрхэнэ. Хамгийн сүүлд сүрчгээ цацсанаар дуусах юм. Мөн Франц бүсгүйчүүд хөвөнд үнэртэн шингээж биеийнхээ нимгэн арьстай хэсгүүдэд зөөлөн дарж түрхдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!