Үзэгчдэд ил харагдахуйц дүрсэлсэн ч цөөхөн хүн анзаарсан алдартай кинонууд дээрх хувцасны нууцууд

Ихэнх хүмүүс анх удаа кино үзэхдээ өгүүлэмжийг нь таашааж, үйл явдлын чухал эргэлтүүдийг алдахгүй байхыг хичээдэг. Гэвч зарим киног олон удаа үзэх үед бидний анзаараагүй үйл явдал болон дүрүүдийн гайхалтай нууцууд гарч ирсээр байдаг. Тэдгээрээс дурьдвал….

1. Харри Поттер ба Нууцат өрөө

Харри Поттерын кинонууд нь маш алдартай бүтээлүүд гэдгийг хүн бүр мэднэ. Тухайн кинонд Рон Уизлид зориудаар бүдэг өнгийн хувцас өмсүүлсэн байсан нь түүнийг найзууд, ангийнхнаас нь ялгарч харагдуулахыг зорьсон ба ах нарынхаа хуучин хувцсыг өмссөн байгааг илтгэхийн тулд юм.

2. Харри Поттер ба Галт шувууны бүлгэм

Интернет хэрэглэгчид Долорес Амбрижийн ягаан хувцас Хатан хаан Элизабетын хэв маягтай нэлээд төстэй болохыг анзаарчээ. Загвар зохион бүтээгчид үүнийг санаатайгаар хийсэн эсэхийг бид мэдэхгүй ч энэ нь эмэгтэй хүний зан чанарыг төгс харуулж байна.

3. Хаан ширээний тоглоом

Хаан ширээний тоглоом бол хувцаслалт нь дүрүүдийн түүхийг хэрхэн өгүүлж болдгийн төгс жишээ юм. Энэхүү хатгамал нь Серсей ганц бие биш, нөхрөөсөө бүрэн хамааралтай, торонд хоригдсон шувуу мэт байгааг илтгэж байна.

Уг киноны загвар зохион бүтээгчийн хэлснээр хатгамал нь түүний бодит байдлыг харуулсан бөгөөд “Тэр бол эрэгтэйчүүд давамгайлсан ертөнцөд эрх тэгш байх гэсэн хүсэл эрмэлзэлтэй үзэсгэлэнтэй эмэгтэй юм гэжээ.

Мөн хувцаснууд нь дүрүүдийн хоорондын холбоог харуулсан бөгөөд Тиреллийн ордны эмэгтэйчүүдийг илүү ойроос харвал Маргаригийн хувцас нь түүний эмээ Оленнагийн даашинзтай маш их төстэй харагддаг ба тэдний бүс нь хүртэл адилхан.

4. Ирээдүй рүү буцсан нь II

Энэхүү киноны шүтэн бишрэгчид Doc-ийн цамцны загвар нь дараагийн киноны үйл явдлыг зөгнөж байгааг анзаарчээ. Түүний цамцан дээр “Ирээдүй рүү буцсан нь III” кинон дээрх галт тэрэгийг хөөж буй 2 морийг дүрсэлсэн байдаг.

5. Манхан

Загвар зохион бүтээгч Жаклин Уэст Романов хувцаснуудаараа дамжуулан Атрейдийн ордны язгууртныг харуулахыг хүссэн. Магадгүй энэ нь ирээдүйд гэр бүлийг маш их уй гашуу, зовлон зүдгүүр хүлээж байгаагийн нарийн дохио юм.

6. Юрийн галавын ертөнц

Уг цувралын эхний ангид Брайс Даллас Ховард ханцуйгаа шамлан “Би бэлэн байна” гэж цамцныхаа доод талыг уяхдаа Лаура Дернтэй бараг л адилхан хувцасласан байна.

7. Брижертон

Малефисент болон бусад олон киноны баатруудын хувцасыг бүтээсэн алдарт Эллен Мирожник энэ цувралын хувцасыг хариуцаж ажилласан ба тэр болон түүний багийнхан бүх хувцсыг урлахдаа олон бэлгэдлийн шинж чанар үлдээжээ. Жишээлбэл, Дафне гэрлэхээсээ өмнө даруухан цэнхэр даашинз өмсдөг байсан бол тэр гүнгийн авхай болох үед даашинз болон дүр төрх нь тэс өөр болсон байна.

Брижертон киноны дүр хувиргалт дээр ажилласан Марк Пилчер нь Дафнегийн дүрийг бүтээхийн тулд Холливудын алдартан жүжигчин Одри Хепберний “Дайн ба энх” киноны дүрээс санаа авчээ.

8. Хуурмаг зохиол

Квентин Тарантино инээмсэглэж буй бөмбөрцөг бүхий подволк өмссөн байна. Энэ бол Орбит сэтгүүлийн лого юм. Орбит нь Тарантиногийн хамгийн анх ярилцлага өгч байсан сэтгүүл учир магадгүй тэр хэвлэлийн газарт талархлаа илэрхийлэхээр шийдсэн байх.

9. Бэлэвсэн эмэгтэйчүүд

Киноны туршид гол дүр Вероникагийн зан чанар өөрчлөгдөхийн хэрээр түүний хэв маяг өөрчлөгддөг. Нөхрийнхөө тухай олон нууцыг олж мэдэх тусам түүний хувцаснууд улам бараан болж эхэлдэг.

10. Хокус покус

Саяхан уг кинон дээр ажилласан загвар зохион бүтээгч нэгэн ярилцлагадаа Максын цамцыг эгч дүүс Сандерсоны улаан, ногоон, бор өнгөөр зориудаар будсан тухайгаа хуваалцжээ.

11. Авьяаслаг эмэгтэй

Загвар зохион бүтээгчийн хэлснээр, Кэсси хувцаслалтаараа өөрийн сэтгэл хөдлөлөө нуухыг оролддог дүр юм гэжээ.

Гэсэн хэдий ч өөрөөсөө хэзээ ч салгадаггүй нөхөрлөлийн зүүлт нь түүний сэтгэлийн жинхэнэ байдлыг илтгэнэ. Найздаа тохиолдсон явдалд сэтгэл нь шархалсан ч эргэн тойрных нь хэн ч үүнийг анзаардаггүй.

12. Малефисент

Maleficent: Mistress of Evil кинонд Аврора гүнж цэнхэр даашинз өмсдөг. Уг даашинзны загварыг бүтээсэн Эллен Мирожникийн ярьснаар энэ загвар нь байгалиас санаа авсан тул түүний даашинзыг хатгамал навч, аалзны тороор чимэглэсэн гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!