Хувцас солих өрөө болон зочид буудалд нууц камер байгаа эсэхийг шалгаж мэдэх хялбар 6 арга

Зарим улс оронд зочид буудал болон дэлгүүрийн хувцас солих өрөөнүүдэд нууц камер байрлуулсан байдаг ба камерын талаарх мэдээллийг задруулахгүй байх нь ихэнх улс оронд хууль бус бөгөөд хүний хувийн нууцтай холбоотой том асуудал үүсгэдэг. Өнөө үед Өмнөд Солонгос, Австрали зэрэг улс орнуудад нууц камертай холбоотой олон асуудал гарсаар байгаа юм. Тиймээс хувцас солих өрөө болон зочид буудалд нууц камер байгаа эсэхийг шалгах хялбар аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Далд камерыг хэрхэн олох вэ?

Та камерын талаар бага зэрэг мэдлэгтэй бол ямар ч далд камерыг олох боломжтой. Тэдгээрийн дийлэнх нь мэдрэгчтэй төхөөрөмжүүд байдаг учир та өөрөө хайж олох хэрэгтэй юм. Харин одоо үүнийг хэрхэн хийх, хаанаас эхлэхээ харцгаая.

1. Ямар төрлийн камер хайж байгаагаа мэдэх хэрэгтэй

Ихэнх камерууд өдөр болон шөнийн камертай мөн хөдөлгөөн мэрэгчтэй байдаг бөгөөд гэрэл нь нь зөвхөн ойролцоох ямар нэгэн зүйл хөдлөхөд л асдаг. Гэхдээ эдгээр камер нь төрөл хэмжээнээсээ үл хамааран тийм ч амархан олдохгүй.

2. Та байгаа газраа ердийн гэрэлтэй үед сайн ажиглаарай

Хэрэв та зочид буудалд байгаа бол хачирхалтай байрлуулсан зураг болон өөр зүйлсийг ажиглаарай. Мэдээж камерыг байрлуулсан хүмүүс камерын дуранг ямарч саад тотгоргүй газар байрлуулна. Тиймээс ханан дахь эвгүй цэг, тавилга дээрх товгор цэг ,төхөөрөмжид хамааралгүй утаснууд, эсвэл тодорхой шалтгаангүйгээр залгасан цахилгааны залгуур, адаптер зэрэг нь сэжигтэй байж болох юм.

3. Ямар нэгэн чимээ гарч байгааг шалгах

Камерууд хэдий чимээ багатай байдаг ч урд нь хөдөлгөөнт ямар нэгэн зүйл байх үед мэдэрч бага зэргийн чимээ гаргадаг.

4. Эргэн тойрон дахь бүх объектууд харагдаж байгаа шигээ байгаа эсэхийг хараарай

Бүх зүйл байх ёстой газартаа байгаа эсэх мөн зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаарай. Зарим зүйлс хачирхалтай нүхтэй эсвэл хэт их утастай байвал сэжигтэй байж болно.

Мөн та хувцас солих өрөөний толыг сайн ажиглах хэрэгтэй. Ердийн толинд хуруугаараа хүрэхэд хуруу болон тольны хооронд зай байдаг. Гэвч тийм зай байхгүй бол тэр толинд камер суулгасан байж болно.

Камер байж болох бусад зүйлс бол ханын цаг, чийдэн, хайрцаг, ном, үзэг, үс хатаагч, чихмэл бамбарууш зэрэг юм.

5. Гэрэлтүүлэг ашигла

Хэрэв та хана болон зарим зүйлс дээр нүх эсвэл товгор зүйл олж харвал түүн дээр шууд хурц гэрэл тусгаад үзээрэй. Хэрэв тэнд нууц камер байгаа бол гэрэл тусах үед “цэнхэр өнгөтэй” гэрэл гарч ирнэ.

6. Гэрлээ унтрааж, гар утсаа ашигла

Дараа нь та гэрлээ унтрааж үзээрэй. Тухайн газарт камер байгаа бол гэрэл унтрах үед хаа нэгтээ зөөлөн гэрэл байх ёстой. Хэрэв олоогүй бол гар утасаа ашиглаж болно.

Ухаалаг утаснууд ихэвчлэн харанхуйд байх үедээ камер нь IR шүүлтүүргүй харуулдаг бөгөөд утасны тань камерт ямар нэгэн зүйл харагдаж байвал нууц камер байх магадлалтай юм.

Хэрэв та нууц камер олсон бол яах вэ?

Та байгаа газраасаа нууц камер олсон бол тэр даруй цагдаад мэдэгдэх хэрэгтэй юм. Мөн та камерын эргэн тойронд байрлах зүйлсийг огтхонч оролдож болохгүй бөгөөд цагдаа нар иртэл чимээгүйхэн байх хэрэгтэй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!