Таны өдөр тутмын амьдралын хэв маягийг сайжруулах эртний Энэтхэгийн 8 арга

Энэтхэг улс нь хүн амын тоо болон шинжлэх ухаан, амьдрах арга барилууд зэрэгээрээ дэлхийд нэлээдгүй өндөр байр суурийг эзэлдэг бөгөөд тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг, дадал зуршил зэрэг нь маш чанартай үр дүнтэй байдаг. Тиймээс бид эртний Энэтхэгчүүдийн өдөр тутмын хэв маягын талаар судалж үзлээ.

Та амьдралдаа эрс өөрчлөлт хийж, эрүүл зуршлыг өөртөө бий болгохыг хүсч байгаа бол энэхүү мэдээлэлтэй хамт байгаарай.

1. Хуурай сойзоор биеэ цэвэрлэ

Энэхүү эртний техник нь байгалийн сойз ашиглан арьсыг гуужуулдаг бөгөөд та шагайнаасаа дээш чиглэлд массаж хийх хэрэгтэй. Энэ нь хорт бодисыг зайлуулахын тулд лимфийн системийг идэвхжүүлснээр арьсыг гуужуулж, целлюлитийг багасгаж, зөөлөн арьстай болгоно.

2. Зарим төрлийн амтлагчуудыг хэрэглэж хэвших

Амтлагчууд нь хоолны амтыг сайжруулахаас илүү их зүйлийг хийж чадна. Жишээлбэл, зүрхээ хамгаалахын тулд турмерик, хоол боловсруулалтаа сайжруулахын тулд цагаан гаа, цусан дахь сахарын хэмжээг зохицуулахын тулд шанцай, мөн халуун чинжүүг бактерийн эсрэг бодис болгон хэрэглэж болно.

3. Өөртөө тусгай массаж хийх

Булчингийн хурцадмал байдлыг эмчлэх нэгэн өвөрмөц арга байдаг. Үүнийг өвөрмөц болгож буй зүйл нь биеийн тодорхой цэг дээр зуурсан гурилыг дугуй хэлбэртэй болгон голд нь бүлээн тос асгаж өгдөг ба тосны зорилго нь булчингийн эдийг тайвшруулах явдал юм.

4. Амаа цэвэр байлга

Хэлний өнгө нь амны хөндийн эрүүл мэндийн талаар маш их зүйлийг илэрхийлнэ. Хэрэв таны хэл цагаан өнгөтэй болсон байвал эвгүй үнэр гарч эхэлдэг. Тиймээс та хэлний өнгөр арилгах ийм төрлийн хэрэгсэл ашиглан амны эрүүл мэндээ хамгаалаарай.

5. Дасгалыг хэт их хүчилж хийхгүй байх

Дасгал хийх нь мэдээж бидний биед маш сайн нөлөөтэй байдаг. Гэсэн хэдий ч та дасгал хийхдээ хэт их хүчилж, өөрийгөө ядраах дасгалуудыг их хэмжээгээр хийвэл таны бие сульдан өөрийн эрхгүй стрессдэж эхэлнэ. Түүнээс болж та жин нэмэх аюултай тул өөрт амар хөнгөн дасгалыг хийж хэвшээрэй.

6. Бясалгал хийх

Бясалгал нь хүний биед асар их тайвшралыг өгөөд зогсохгүй эрүүл мэндийн гайхалтай нөлөөтэй байдаг. Стресс, нойргүйдэл, түгшүүр зэрэг зарим хүчин зүйл нь бидний биед сөргөөр нөлөөлдөг учир бясалгал нь эдгээр шинж тэмдгийг арилгах хэрэгсэл болохоос гадна амьдралыг илүү эерэгээр харах боломжийг танд олгоно.

7. Амьсгалын дасгал хийх

Амьсгал нь бидний хийдэг хамгийн чухал зүйлүүдийн нэг боловч хүмүүс үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Бясалгал, йогийн амьсгалах дасгал нь танд сэтгэл ханамжийг мэдрэх гол түлхүүр юм. Эдгээр амьсгалын дасгалууд нь бидэнд илүү их эрч хүч өгч, тайвшруулж, анхаарлаа төвлөрүүлэхэд эерэгээр нөлөөлнө.

8. Эртний энэтхэгчүүдийн үсээ арчлах арга

Хэдийгээр үсрүүгээ тос асгах нь сайхан сонсогдохгүй байгаа ч тос нь бидний үсний бүтэц болон бат бэх байдлыг сайжруулдаг. Үүнийг хийхийн тулд долоо хоногт 2-3 удаа, хуурай үсэн дээрээ түрхэх нь чухал юм. Хэрэв та анх удаа хийх гэж байгаа бол бид танд тусалья:

1. Саванд хэдэн халбага тос хийгээд бүлээн болтол нь халаана.

2. Толгойн арын хэсэгт бага зэрэг тос асгаж өгнө. Дараа нь тэр хэсгийг алгаараа 8 удаа зөөлөн товшиж массажлана. Энэ нь хачирхалтай сонсогдож магадгүй ч цусны эргэлтийг идэвхжүүлдэг гэж үздэг.

3. Дараа нь толгойнхоо дээд хэсэгт бага зэрэг тос асгаж, тэр хэсэгт массаж хийнэ.

4. Үлдсэн тосыг хуйхан дээрээ түрхэж дугуй хөдөлгөөнөөр массаж хийнэ.

5. Та тосыг 1 эсвэл 2 цагийн турш байлгаад угаагаарай.

Та эдгээр зөвлөмжүүдийг туршаад үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!