Яг одоо хүүхэд насанд хүргэж өгөх комик зургууд: Бидний хүүхэд нас хамгийн дурсамжтай, баяр хөөр дүүрэн өнгөрчээ

Бид нас ахих тусам өнгөрсөн он жилүүд, ялангуяа хүүхэд насаа эргэн дурсах нь ихэсдэг. Хүүхэд насны жаргалтай дурсамжууд, тэр үеийн мэдрэмжүүд, аав ээжийнхээ хайранд умбаж, эрхэлж явсан цаг мөчүүд эргэж хэзээ ч ирэхгүй гэдэгтэй эвлэрнэ гэдэг гунигтай. Хүүхэд нас руугаа эргээд очих цаг хугацааны машин байхгүй ч гэлээ, хөгжилтэй хөөрхөн комик зургууд таныг нандин насанд тань хүргэж өгнө.

Аав ээжийн дулаахан тэврэлт. Энгэр рүү нь авирч, эрхэлж тоглоно.

Хамаг хөнжил, даавуугаа цуглуулж байгаад майхан барьж тоглоно.

Ээжийн зараалаар дэлгүүр гүйж талх авчихаад, замдаа тэсэлгүй булангаас нь хазаж орхино.

Аавынхаа мөрөн дээр суух шиг аз жаргал хаана ч үгүй.

Хамгийн амттай зайрмаг

Ээжийн бүүвэйн дууг сонсож унтаад эвшээсээр өглөөтэй золгоно.

Шинэ жилийн баяр хамгийн сайхан нь.

Амралтын өдрүүдээр хөдөө эмээ өвөө дээрээ очино. Хамгийн сайхан өдрүүд.

Анхны гэрийн тэжээвэр амьтантай уулзах нандин мөч

Цаасан хайрцган дээр суучихаад л цасан дээр тоглоно.

Парк дээр найзуудтайгаа хөлсөө гартал тоглоно 

Зуслангийн өдрүүд дурсамж дүүрэн

Найзтайгаа хамт түц орж аав ээжээс гуйж авсан мөнгөө амттан болгоно.

Өглөөнөөс орой хүртэл найзуудтайгаа хөгжилдөн тоглоно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!