Халуун болон хүйтэн хоол бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Зарим хоол хүнсийг ямар үед хэрэглэвэл амттай байх талаар сонсоход их хачирхалтай байдаг. Жишээлбэл зайрмагийг хүйтэнд идвэл илүү амттай байдаг бол зайдсыг бүлээн байх үед нь идвэл гайхалтай амттай болсон байдаг. Гэхдээ амт чанартаа гол нь биш эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүйтэн болон халуун байх үед нь хэрэглэвэл бидний биед хэрхэн нөлөөлөх байдал нь хачирхалтай юм.

1. Хүйтэн хоол идвэл бидний биед илүү их калори нэмэгддэг

Саяхны нэгэн судалгаагаар судлаачид халуун хоол биш хүйтэн хоол хэрэглэдэг хүмүүс илүү их жин нэмдэг болохыг тогтоожээ. Тэдгээр хүмүүс 31%-ийн илчлэг, хамгийн багадаа 37%-ийн өөх тос, 22% -иас дээш нүүрс ус хэрэглэдэг аж.

2. Хүйтэн хоол нь хоол боловсруулалтын системд хүндрэл учруулдаг

Бидний бие хоолоо шингээхдээ үндсэн температурт хүргэж байж шингээдэг. Энэ нь бид хүйтэн зүйл идэхэд бидний бие эхлээд хоолоо дулаацуулж, дараа нь шингээхийн тулд хоёр дахин их хүчин чармайлт гаргах ёстой гэсэн үг юм. Жишээлбэл, халуун шөлийг шингээхэд ердөө 15 минут зарцуулдаг. Нөгөөтэйгүүр, цагаан идээ, ялангуяа мөстэй хүйтэн зайрмаг 30 минутаас 2 цаг хүртэл үргэлжилдэг байна.

3. Халуун хоол нь илүү тэжээллэг байдаг

Халуун хоол нь амархан шингэдэг учир бүх шим тэжээл нь биед гайхалтай тархаж чаддаг. Мөн улаан лооль зэрэг зарим хүнсний ногоог чанах үед ликопенийн хэмжээ нэмэгддэг байна. Гэсэн хэдий ч жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоолонд хэрэглэн чанахад нэг сул тал нь витаминууд нь ууршин алга болдог.

4. Хүйтэн ус халуун уснаас хурдан шингэдэг

Хүйтэн ус нь биеэс хурдан гадагшилдаг тул халуун уснаас илүү сайн шингэдэг гэж үздэг. Өөр нэг давуу тал нь хүйтэн ус нь өдөр бүр эсвэл маш олон удаа бэлтгэл хийдэг хүмүүсийн тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Нөгөөтэйгүүр, харьцангуй хүйтэн ус (16 ° C эсвэл 21 ° C) уух нь үнэмлэхүй хамгийн сайн температур гэж тооцогддог.

5. Халуун хоол таныг удаан хугацаанд цатгалан байлгадаг

Халуун хоол нь дахин идэх дуршлыг багасгадаг. Энэ нь халуун хоолноос ялгардаг шим тэжээлт бодисууд нь хүний биеийг маш сайн цатгадагтай холбоотой юм. Тиймээс таны сэтгэл ханамжийн мэдрэмж эрс нэмэгдэж, хоолоо идэх хурд багасна. Таныг удаан идэж байх үед тархи чинь цадаж эхэлж байгаа дохиог хүлээн авдаг.

6. Зарим хүйтэн хүнс болон халуун хоол нь таны биеийн температурыг нэмэгдүүлдэг

Кофе, цай, шөл гэх мэт халуун зүйлс нь таныг дулаацуулдаг нь эргэлзээгүй юм. Гэхдээ таны биеийн температурыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг зарим хүйтэн ундаа, хоол хүнс байдаг. Жишээлбэл, зайрмаг нь хүйтэн саруудад эхэндээ жихүүдэс төрүүлдэг ч дараа нь халуун дулаан мэдрэмж төрүүлдэг амттан юм.

7. Халуун хоол нь гэдэсний эрүүл мэндийг дэмждэг

149°F (65°C)-ээс дээш температуртай хоол идэх үед хүний бие дахь аливаа бичил биетүүдийн хор хөнөөл нь багасаж устаж эхэлдэг. Нөгөөтэйгүүр хийжүүлсэн ундаа гэх мэт хүйтэн ундаа нь ходоодонд таагүй мэдрэмж төрүүлж, дотор муухайрахад хүргэдэг ба хүйтэн учир таны гэдсэнд хий үүсэх, гэдэс дүүрэх нэг шалтгаан болдог.

Та хоол хүнсээ хүйтнээр нь хэрэглэдэг үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!