Эрт дээр үед хүйс харгалзахгүй хэрэглэдэг байсан 10 зүйл

Өнөө үед эрэгтэйчүүдэд гэхээсээ илүү эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнүүд маш олон гарсаар байгаа билээ. Тиймдээ ч эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний хэрэглэдэг зүйлсийг хэрэглэвэл өнөө үеийн нийгэмийг бүхэлд нь гайхшруулж чадна. Түүний нэг жишээ бол дуучин Харри Стайлс “Vogue” сэтгүүлийн зураг авалтын үеэр даашинз өмсөхөөр шийдсэн нь нилээдгүй шуугиан тарьсан. Гэвч өнгөрсөн зуунуудын бодит байдал дээр эрчүүд банзал зэргийг ихэвчлэн өмсдөг байжээ.

1. Эрэгтэйчүүд 19-р зууныг хүртэл банзал, даашинз өмсдөг байв.

Сэргэн мандалтын үе хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс урт, сул загварын хувцас өмсдөг байв. 14-15-р зууны үед эрэгтэйчүүд богино банзал өмсдөг байсан бөгөөд ихэвчлэн оймс эсвэл бариу өмдтэй хослуулдаг байв. Баруун Европт ихэвчлэн хаад, язгууртнууд гэх мэт чинээлэг, хүчирхэг эрчүүд богино банзал өмсдөг байжээ.

2. Францын Луис XIV өндөр өсгийт өмсдөг байв.

Өндөр өсгийт нь тухайн үед язгууртнуудын хэргэм зэрэг хүч чаддыг илтгэдэг байсан тул ихэвчлэн хааны ордоны эрчүүд өмсдөг байв. Мөн түүхийг сөхвөл эртний Египтчүүд хэргэм зэргээ гайхуулан доод давхаргын хөл нүцгэн явдаг ардуудаас ялгарахын тулд өндөр өсгийтэй гутал өмсдөг байв.

3. Федораг анх эмэгтэйчүүд өмсдөг байсан.

Энэхүү малгайг 20-р зууны эхэн үед эмэгтэйчүүд өмсдөг байсан бөгөөд 1920-иод оноос эхлэн эрчүүд өмсөж загвар нь арай өөр болсон аж.

4. Түүхийн туршид эрчүүд нүүрээ буддаг байсан.

Эртний Египтчүүд өөрсдийн хэргэм зэргээ илэрхийлэхийн тулд нүүрээ буддаг байсан бөгөөд Мөн ойрх дорнодод эрэгтэйчүүд нүдээ тодотгохын тулд хар будгаар буддаг байв.

5. 18-19-р зууны үед эрчүүд корсет өмсдөг байв.

Корсетийг ихэвчлэн эмэгтэйчүүд өмсдөг ч эрт дээр үед эрчүүд өмсдөг байсан бөгөөд 18, 19-р зууны эрчүүд бэлхүүсээрээ нарийхан харагдахын тулд өмсдөг байв. Энэ нь хэдий хачирхалтай баримт ч гэлээ тухайн үед язгууртнууд корсетийг илүүд үздэг байсан гэнэ.

6. Дундад зууны үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс брюкэн өмд өмсдөг байсан.

Эрт дээр үед янз бүрийн соёл иргэншлийн олон эмэгтэйчүүд ийм төрлийн өмдийг эрчүүдтэй эн зэрэгцэн өмсдөг байв. Гэвч тухайн үед эмэгтэйчүүдийн эрхийг бага зэрэг хязгаарлан өмд өмсөхийг хориглосон ч 19-р зуунаас эхлэн өмд нь аажмаар эмэгтэй хүний хувцасны шүүгээний нэг хэсэг болжээ.

7. Урт оймс болон энгийн оймс нь эрэгтэй хүний эд зүйл гэж тооцогддог байв.

Анх дундад зууны үед зөвхөн эрчүүд л оймс өмсдөг байсан бөгөөд тэд богино банзалтай хослуулан өмсдөг байв. Харин 19-р зууныг хүртэл эмэгтэйчүүд оймс хэрэглэдэггүй байжээ.

8. Ягаан өнгө нь эрчүүдэд зориулсан өнгө гэж тооцогддог байв.

Эрт дээр үед улаан өнгө нь хүч чадал, хүсэл тэмүүлэлтэй холбоотой байсан бөгөөд ягаан өнгийг илүү цайвар улаан гэж үздэг байсан тул ягаан өнгийг эр хүний өнгө гэж үздэг байв. Харин 19-р зууны үеэс эрчүүд бараан өнгөтэй хувцас өмсөж, ягаан өнгө нь эмэгтэйлэг өнгө болжээ.

9. Гар цүнх эрчүүдийн хэрэглээ байсан.

Дундад зууны болон Сэргэн мандалтын үед эрчүүд зоос, эмийн ургамал, хоол хүнс, хувийн эд зүйлсийг хадгалахдаа цүнх болон уут хэрэглэдэг байв. Энэ байдал нь хувцасны халаас бий болсны дараа багасах болсон ч чинээлэг эрчүүд өөрсдийн байр сууриа харуулахын тулд цүнх авч явдаг байв.

10. Бугуйн цагийг эмэгтэйчүүд хэрэглэдэг байсан.

Зарим түүхчид анхны бугуйн цагийг 1800-аад оны үед Неаполын хатан хаанд зориулж хийсэн гэж үздэг. Дараагийн 100 жилийн хугацаанд олон язгууртан эмэгтэйчүүд бугуйн цаг хэрэглэдэг байсан бол эрчүүд үүнийг эмэгтэйлэг зүйл гэж үзэж, халаасны цагийг илүүд үздэг байв.

Бугуйн цагийг 20-р зуунаас эхлэн эрчүүд зүүж эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн эрэгтэй хүний нарийн шинж чанартай холбоотой болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!