А зэрэглэлийн алдартнуудын гоо сайханч, артистуудын өгсөн нүүр будалтын үнэт зөвлөгөөнүүд

Эмэгтэй хүн бүрийн хүсэл зорилго бол үзэсгэлэнтэй харагдах байдаг. Харин тэр зорилгодоо хүрэхийн тулд нүүр будалтын зарим нэг аргуудыг сураад авчихсан байхад хангалттай. Тэгвэл тэр аргуудыг нь яг одоо та бүхэндээ зааж өгөхөөр бэлтгэлээ. Эдгээр аргыг алдартай бүсгүйчүүдийн гоо сайханч, нүүр будагч нар ашигладаг гэнэ шүү.

Уруулын будгаа голоос нь хоёр тийш тарааж түрхэх

Уруулын будаг түрхэх нь энгийн мэт санагдаж болох ч мэргэжлийн хүмүүс уруулаа гуужуулсны дараа будахыг зөвлөдөг. Эхлээд уруулаа скраб ашиглаж гуужуулж, дараа нь чийгшүүлэх бальзам түрхэнэ. Үүний дараа уруулаа будах юм. Уруул яг л бидний арьстай адил арчилгаа шаарддаг байна.

Харин уруулаа будахдаа гол хэсэг нь будгаа түрхэж, хоёр тийш нь тараах хэрэгтэй. Ингэснээр уруул илүү зузаан харагдах төдийгүй будалт харьцангуй цэвэрхэн болно.

Будалт хийхээс өмнө арьсаа бэлдэх

Арьсыг будалтанд бэлтгэх нь маш чухал юм. Эхлээд арьсыг чийгшүүлэхэд илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Мөн праймер хэрэглэснээр арьсыг толигор болгож, сорви, сэвх толбыг дүүргэж, будалтыг удаан бариулж болох юм. Шууд л тос түрхээд кремдээд энгэсэг цацаад байж болохгүй байх нь.

Крем дээрээ тос нэм

Нүүрээ гялалзсан болгож харагдуулахын тулд крем дээрээ багахан тос хийдэг байна. Жожоба тос, нохойн хошууны тос, авокадо тос зэргээс сонгон, багаханг кремтэйгээ холиод түрхээд үзээрэй.

Хацар өнгөлөгчөө кремний доор түрхэнэ

Хацар өнгөлөгчөө кремнийхээ дор тавьж өгснөөр илүү натурал харагдана. Эсвэл кремээ түрхсэний дараа хацар өнгөлөгч тавиад, дээрээс нь кремээ ахин нэг удаа хөнгөн тавьж болно. Сонголт таны гарт.

Пролоноо чийглэж байгаад нүүрээ будна

Пролоноо ямагт чийглэсний дараа будалт хийх хэрэгтэй. Энэ нь кремийг илүү сайн шингэж, будалтыг цэвэрхэн болоход тусална.

Будалтаа эхлэхээс өмнө нүүрэндээ иллэг хийнэ

Арьсаа чийгшүүлж байхдаа нүүрэндээ иллэг хийж болно. Энэ нь нүүрний цусны эргэлтийг сайжруулж, арьсны өнгийг сэргээнэ. Гараа хацрын ясаар дээш гулсуулж, эрүү, дух, хамар дээр дар. Мөн энэ нь нүүрний хаванг буулгана.

Хөмсгөө доош нь самнана

Хөмсөгнийхөө хэлбэрийг тодорхойлохын тулд эхлээд доош нь самнана. Дараа нь дээш нь самнаж, гель зэргийг ашиглаж, хэлбэрт оруулах юм.

Будалтаа дуусгах

 

Нүүрээ будаад дууссан бол салфетка аваад, нимгэлж салгасны дараа нүүрээ хөнгөн дараад ав. Энэ нь илүүдэл тосыг авч, таны нүүр будалтыг төгс болгож дуусгана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!