Төмсөн завинд суусан махан бөмбөлгүүд: Баярын ширээний хамгийн өнгөлөг бас амттай хоол

Өнөөдөр та бүхэндээ нэгэн өвөрмөц хийгээд үзэмжтэй харагдах хоолны жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Орцны хувьд энгийн тул хүн бүрт гэртээ хийж үзэж болно. Мөн баярын ширээний хамгийн гоёмсог чимэг болох юм.

Орц:

  • Төмс – 5-6 ширхэг
  • Татсан мах – 500 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Сармис – 2 хумс
  • Өндөг – 1 ширхэг
  • Ургамлын тос – 4 халбага
  • Талхны үйрмэг – 3 халбага
  • Яншуй – 20 гр
  • Үрлэн улаан лооль – 5 ширхэг
  • Бяслаг – 150 гр
  • Улаан лоолийн паста – 2 халбага
  • Ус – 300 гр
  • Давс – амталгаагаар

Төмсөө хальсалж цэвэрлээд, голоор нь хуваана. Төмсний дотор хэсгийг халбага эсвэл хутгаар цэвэрхэн авч, завь болгоно. Үүнийгээ цааш тавьж хатаах бөгөөд тэр хооронд хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаарай. Халаасан тосондоо төмсөө хийж, хоёр талаар нь шарна. 10 минут орчим шараад, шаргал өнгөтэй болгож гаргана. Төмсөө цаасан салфеткан дээр тавьж, илүүдэл тосыг нь шингээгээрэй.

Татсан сонгино болон сармисаа махан дээрээ хийж базна. Үүн дээрээ өндөг, талхны үйрмэг, яншуй, давс, перец зэргийг хийж амтлаарай. Бага зэрэг ургамлын тос ч бас нэмээд, жижиг хэсгүүдэд хувааж бөөрөнхий болгож бэлтгэнэ.

Төмсөн завин дээрээ үрсэн бяслагаа хуваан тавьж, дээр нь бөөрөнхий махаа тавиарай.

Үрлэн улаан лоолио голоор нь хувааж, төмсөн завь тус бүр дээр нэгийг тавьна.

Тогоондоо усаа хийж, улаан лоолийн паста болон давс зэргийг хийж амт оруулна. Хоолон дээрээ багахан бяслаг цацаж өгөөрэй.

Ингээд хоолоо шарах шүүгээнд хийж, 180 хэмд 30-40 минут жигнэж болгоно. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!