Бид дэлгүүрийн хувцас солих өрөөнд ямар алдаа гаргадаг вэ?

Ихэнх хүмүүст дэлгүүр хэсэх нь тийм ч сайхан ажил биш байдаг. Ялангуяа хувцас солих өрөөнд өмсөж үзээд сайхан харагдаж байсан зүйлс гэртээ ирээд харахад нэг л биш санагдах үе цөөнгүй. Тиймээс бид танд дэлгүүрийн хувцас солих өрөөнд анхаарах ёстой чухал зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Дотуур хувцасаа зөв сонгох

Дэлгүүр хэсэхдээ та худалдан авахыг хүссэн зүйлдээ тохирсон дотуур хувцас өмсөх хэрэгтэй юм. Жишээлбэл та даашинз худалдан авах гэж байгаа бол ямар дотуур хувцас өмсөхөө урьдчилан төлөвлөх хэрэгтэй юм.

Өмсөж буй хувцасаа олон талаас нь шалгаж үзэх

Хэрэв та өмд пиджак зэрэг хувцас өмсөж үзэж байгаа бол хувцас солих өрөөний сандал дээр сууж үзээд хэрэв энэ өмдийг авбал суухад эвтэйхэн байна уу? Өвдөгөө нугалахад хэр байна гэх зэрэг олон талаас нь харах хэрэгтэй юм.

Өөрийн өмсөж буй хувцасаа сайтар ажигла

Та хувцасаа тайлж өөр хувцас өмсөж үзэхээсээ өмнө өөрийн өмсөж ирсэн хувцасаа толинд сайтар ажиглаарай. Ингэсэнээр та авах гэж буй хувцасаа өөрийн хувцастайгаа харьцуулж чадна.

Хөл нүцгэн эсвэл оймстой байхдаа хувцас өмсөж үзэх хэрэггүй

Та хөл нүцгэн эсвэл оймстой байх үедээ ямар нэгэн хувцас өмсөж үзвэл тийм ч сайхан харагдахгүй. Мэдээж гадуур явахдаа өмсдөг зүйлс өсгийтэй гутал зэрэг гутлууд дээр сайхан харагдана. Тиймээс та гуталтай байхдаа өмсөж үзээрэй.

Хувцас солих өрөөрүү орохдоо өөр өөр хэмжээтэй хувцаснууд авч орох

Бид бүгд өөрсдийн хэмжээг мэддэг боловч брэнд бүр өөр өөр хэмжээтэй байдаг. Та өөрт тохирох байдлыг нь харьцуулахын тулд ижил төрлийн хувцаснаас өөр өөр хэмжээтэйг нь өмсөж үзэх хэрэгтэй юм.

Дэлгүүр хэсэхдээ тайлахад хялбар хувцастай явах

Та дэлгүүр хэсэхдээ олон хувцас өмсөж үзэх учир гэрээсээ ирэхдээ амархан тайлагддаг хувцас өмсөх хэрэгтэй юм.

Хэд хэдэн толинд өөрийгөө янз бүрийн өнцгөөс хар

Хэрэв та сонгож өмссөн хувцасаа яг тохирч байгаа эсэхийг нь харахыг хүсвэл олон талаас нь өөр өөр толинуудад харах хэрэгтэй юм.

Өмсөж үзэж байгаа хувцастайгаа олон талаасаа селфи хийх

Та өмсөж үзэж байгаа хувцасаа өөрт ямар харагдахыг харахын тулд олон талаасаа селфи хийж үзээрэй. Энэ нь цаашид танд хэрхэн зохицох талаар хэлж өгнө.

Хувцас солих өрөөнд аль болох бага хувцас авч орох

Хэрэв та маш олон хувцасыг өмсөж үзэхээр авч орвол өрөөний оочир болон бусад шалтгаанаас болоод тийм ч тухтай өмсөж үзэж чадахгүй. Тиймээс та аль болох цөөн тооны хувцас авч ороорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!