Биеийн өндөртөө тохирсон өсгийтэй гутлыг ингэж сонгоорой!

Зуны дэлгэр цаг хаяанд ирж байгаа энэ үед охид, бүсгүйчүүд маань өндөр өсгийтөөр гоёхыг тэсч ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэвч өндөр өсгийт өмсөж, бүхэл өдрийн турш гадуур явна гэдэг амаргүй зүйл байдаг билээ.

Үүний хамгийн том шалтгаан нь өөртөө тохирохгүй өндөр өсгийт өмсдөгтэй холбоотой аж. Иймд өнөөдөр бид нийт охид, бүсгүйчүүддээ зориулан өндөртөө тохируулж, хэрхэн өсгийтэй гутал өмсөх тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хөлийн улны уртаар хэмжих

Эмч нарын үзэж буйгаар охид, бүсгүйчүүд маань 2-4 см өндөр өсгийтэй гутал өмсөх нь илүү тохиромжтой байдаг байна. Түүнчлэн өөртөө тохирсон өндөр өсгийт өмсөхийн тулд хөлийн улны уртыг 7-оод хуваах ёстой аж. Жишээ нь, таны хөлийн улны урт 24.5 см буюу 38 размер байлаа гэхэд, танд тохирох өсгийтэй гуталны өндөр 3.5 см гэсэн үг юм.

2. Биеийн өндөр болон хөлийн уртаараа хэмжих

  • Биеийнхээ өндрийг хөлийнхөө уртад хуваана.
  • Гарсан тооноос нь 1.61-ийг хасч өгнө.
  • Дараа нь 10-аар үржүүлнэ.
  • Ингээд таны өмсөхөд тохиромжтой гуталны өсгийн өндрийн хэмжээ гарч ирнэ.
  • Жишээ нь, та 160 см өндөртэйгөөс гадна, хөлийн урт тань 75 см гэж бодъё. Тэгвэл дээрх томъёоллоор та 5.2 см өндөр өсгийтэй гутал өмсөхөд болох аж.

3. Энгийн арга

  • Сандал дээр суугаарай.
  • Нэг хөлөө доорх зурганд үзүүлсэн шиг урагш сунгана.
  • Оймсоо тайлж, хөлөө сайтар амраах хэрэгтэй.
  • Шагай болон өсгийн хоорон дахь зайгаа хэн нэгнээр хэмжүүлнэ.
  • Энэхүү арга нь өөртөө тохирсон өндөр өсгийт өмсөхөд тань туслах болно.

Энгийн арга

  • Хэрвээ туслах хэн нэгэн байхгүй бол…
  • Сандлаа хананы өөдөөс харуулж тавина.
  • Сандал дээрээ сууж, хөлөө хананд урагш эгц тулгах бөгөөд энэ үед өсгий хүрч байгаа хэсгийг сайтар тэмдэглэнэ.
  • Тэмдэглэгээнээсээ хөлийн өлмийн тулгуур хэсэг хүртэл хэмжиж, хэдэн см байгааг мэдэх хэрэгтэй.
  • Энэ нь таны хэдэн см өндөртэй өсгийтэй гутал өмсөхөд тохиромжтой болохыг тань хэлж өгөх болно. Сонирхуулж хэлэхэд, ихэнх эмэгтэйчүүдийн хөлийн өсгийнөөс өлмийн тулгуур хэсэг хүртэлх зай 7-9 см байдаг аж.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!