Дэвид, Викториа хоёрын дунд хүү Ромео Бекхам том болох тусам царайлаг ээжтэйгээ адилхан болж буй нь олны анхаарлыг татаад байна

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхам, дуучин, загвар зохион бүтээгч Викториа Бекхам нарын дундаас 4 хүүхэд төрсөн байдаг. Өнөр өтгөн тус гэр бүл нь дэлхийн хамгийн алдартай гэр бүлийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Тэдний том хүү болох Брүүклин нэг хэсэг олны анхаарлыг ихээхэн татаж байсан бол, сүүлийн үед чимээгүй амьдрах болсон. Харин дунд хүү болох Ромео нь ээжийнхээ царайлаг төрхийг хуулбарлаж, аавынхаа авьяас чадварыг өвлөсөн гэдгээрээ алдарших болжээ.

Ромео Бекхам нь 2002 онд төрсөн бөгөөд өдгөө 19 настай. Аавынхаа замналыг дагаж, Fort Lauderdale CF-д довтлогчийн байрлалд тоглодог, ээжийнхээ авьяасыг өвлөж загвар өмсдөг тэрээр нас ахих тусам алдартай болсоор байна. Өндөр нуруу, царайлаг төрхтэй Ромео сэтгүүлийн нүүрийг өөрийн зургаар чимдэг, сошиалд ч олон дагагчтай.

Харин сүүлийн үед хүмүүс түүнийг ээжтэйгээ усны дусал мэт адилхан байгааг анзаарах болжээ. Ээжийнхээ залуу насыг санагдуулах түүний төрх олон охидын зүрхийг догдлуулж байна.

Бекхамын гэр бүлийн найдвар одоо Ромео болж өөрчлөгджээ. Бага наснаасаа аавыгаа даган хөлбөмбөг тоглож өссөн Ромеог ахыгаа бодвол илүү ирээдүйтэй, хариуцлагатай гэж үздэг байна. Мөн тэрээ 185 см өндөр тул загвар өмсөгч, модел, теннисийн тамирчин гэхчлэн олон цол гуншинтай ч, сүүлийн үед хөлбөмбөгт илүүтэй анхаарлаа хандуулж байгаа гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!