Хосуудыг удахгүй салах гэж буйг илтгэх 9 шинж тэмдэг

Бид бүгд л урт удаан, жаргалтай харилцааг хүсдэг. Төгс хайрын түүх гэж хаана ч байхгүй учир бид жижиг асуудлыг томруулан ургуулан бодож, хэт төсөөлсөнөөс үүдэн маргаан эхэлдэг.

Бид энэ удаагийн нийтлэлээрээ ихэнх хосуудын бие биетэйгээ ойлголцоогүйгээс үүдэн салахад хүргэдэг түгээмэл алдааг танилцуулж байна.

1. Хувийн орон зайг нь хүндэтгэхээ болих

Хайр гэдэг бол маш нарийхан олс л гэсэн үг. Энэ олсыг таслахгүйн тулд хосууд бие биеэ хүндэтгэн, зарим алдаа дутагдлыг нь уучилж байдаг ч хүлээн зөвшөөрөл, хүндлэл нь бага багаар алга болсноос хэрүүл маргаан, үл ойлголцол байнга гарах болдог. Гэвч зарим үед хосуудын аль нэг нь тэсэж чадаагүйн улмаас орхин одох ба үлдсэн нь шархлан хоцордог.

2. Нэг нэгнийгээ хэтрүүлэн төсөөлөх

Хүмүүс заримдаа бусдыг өөрийн дотоод ухамсартаа хэт өөрөөр дүрслэн төсөөлөлдөө итгэчихдэг. Тэгээд төсөөллөөс нь өөр байснаас болж сэтгэлээр унаж, урам хугардаг. Гэвч хүн бүр таны бодсон шиг биш гэдгийг эхлээд ухамсарлах хэрэгтэй.

3. Хоорондын харилцаа холбоо дутмаг байх

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй, бие биеэ сонсохгүй байх нь харилцааг сүйтгэх хамгийн том алдаа юм. Хэрэв бид хангалттай ярилцахгүй бол хэзээ ч бие биеэ бүрэн таниж чадахгүй шүү дээ.

4. Энгийн төлөвлөгөөгөө ярилцахгүй байх

Залуу хосууд ихэнхдээ ирээдүйдээ зориулан энгийн төлөвлөгөө болосвруулахаас цаарагладаг. Гэвч тэдний гал халуун хайр нь унтрах үед ихэнх нь айдастай үлддэг. Амархан ганхахгүй бат бөх хайрыг бүтээхийн тулд энгийн зүйлсийг тухайлбал ирээдүйн хүүхэд, санхүү, хувийн орон зай, гэрлэлт зэргийн талаар чөлөөтэй ярилцдаг байх хэрэгтэй.

5. Өмнөх EX-ээ тавьж явуулахгүй байх

Өнгөрсөнөө тавьж явуулахгүй байна гэдэг хамгийн том алдаа юм. Гэвч хамгийн хэцүү нь юм болгон санаснаар болдоггүй тул өнгсөрсөн дурсамж тийм амархан мартагддаггүй. Тиймээс өнгөрсөнтэйгөө зууралдсаар байгаа бол шинэ харилцаа үүсгэх гэж бүү яараарай.

6. Залхуу, ямар ч хүсэл тэмүүлэлгүй байдал

Ихэнх хосуудын хүсэл тэмүүлэл нь хоорондоо зохицохгүй байгаагаас үүдэн маргаан үүсдэг.

Ямар ч сайхан үерхэлд тодорхой цаг хугацаа хэрэгтэй бөгөөд алхам алхамаар бат бөх болдог.

7. Зөрчилдөөнөө шийдвэрлэхгүй удаан байлгах

Урам хугарал, уур хилэн нь олон том асуудлыг үүсгэдэг. Тиймээс сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлж ярилцахгүй удаан хуримтлуулах нь салах том шалтгаануудын нэг юм.

Зөрчилдөөн бол хосуудын харилцаанд тохиолдох л зүйл. Гэвч та байнга хамтрагчруугаа дайрч, маргаан үүсгэх юм бол гайхалтай хайраа үгүй хийж буй хэрэг юм. Аль болох нөхцөл байдлыг анзаарч хэрхэн зөв илэрхийлэх талаар тооцоолдог байх хэрэгтэй.

8. Асуудалтай бэлгийн харилцаа

Амрагын харилцаа нь хосуудыгдотно болгож өгдөг зүйлсийн нэг юм. Зарим тохиолдолд өөрийн хүмүүжилээ бага зэрэг хойш нь тавьж өөрийн хүсэл тачаалаа илэрхийлж хамтагчаасаа саналыг нь асуух хэрэгтэй.

9. Хуурах

Хосуудын нэг нь хуурч нөгөөх нь энэ алдааг нь олж мэдсэн тохиолдолд энэ харилцаа дахин үргэлжлэх боломжгүйд хүрч төгсдөг. Ийм үед дахин итгэж чадах уу, үгүй юу гэдэг л цаашдын харилцааг шийдэж өгдөг. Гэсэн хэдий ч энэ тохиолдолд цаашид ийм харилцааг үргэлжлүүлэх хэцүү байвал албадах хэрэггүй гэдгийг санаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!