Алдартнуудыг яг л наасан стикер мэт харагдуулдаг гоо сайхны 6 стандарт

Алдартай оддын дүр төрх маш онцгой байдаг. Магадгүй тэдний шалтгаан нь зарим гайхалтай стандартыг дагаж мөрддөгтэй холбоотой юм. Тиймээс бид та бүхэнд үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн гоо сайхнаа чимдэг гайхалтай стандартуудыг танилцуулж байна.

1. Өтгөн хөмсөг

Хөмсөгний чиг хандлага нь дундад зууны үеэс эхлэн өөрчлөгдсөөр ирсэн билээ. Харин түүнээс хойш урт нарийхан хөмсөг моодонд орж улмаар нумарсан хэлбэртэй болсон аж. Харин өнөө үед илүү байгалын өтгөн хөмсөг моодонд орсоор байгаа билээ.

2. Цэцэгтэй болон гоёл чимэглэлтэй эрэгтэй костюм

Өнөө үед цэцэгтэй костюмыг эрэгтэй хүн болон эмэгтэй хүмүүс аль аль нь өмссөөр байгаа билээ. Энэхүү загварыг бараг зуун жилийн өмнө Хавайд эрэгтэй хүмүүс өмсдөг байсан аж.

3. Үсний загвар

Ийм төрлийн үс засалтыг 18-р зуунд Францын хатан хаан Мери Антуанетта анх моодонд оруулж байсан бөгөөд эдгээр үс засалтыг Францын тэнгисийн цэргийн ялалтыг хүндэтгэхийн тулд хөлөг онгоцны хэлбэрээр засах гэх мэт түүхэн үйл явдлуудыг тэмдэглэхэд ашигладаг байв. Харин өнөө үед алдартай одод улаан хивсний ёслол дээр гоёдог болжээ.

4. Үнэгний нүд

Өнөө үед алдартай болж буй үнэгний нүд хэмээх мэс заслийг 50 жилийн өмнө нэгэн эмч ази хүмүүсийн нүднээс санаа авч мэс ажилбар болгон бүтээж эхэлжээ. Харин өнөө үед ихэнх хүмүүс энэ заслын тусламжтайгаар илүү гайхалтай болсоор байгаа билээ.

5. Пикси тайралттай үс

Энэхүү тайралтыг 1950-иад онд Одри Хепберн болон Миа Фарроу зэрэг жүжигчид моод болгосон бөгөөд тэр үеэс өнөөг хүртэл олон эмэгтэйчүүдийн дуртай үс засалт болсон билээ.

6. Дур булаам шаргал үс

Олон алдартан дур булаам шаргал үснийхээ ачаар алдар нэрд хүрч дүр төрхөө түүхэнд сийлэн үлдээсэн билээ. Тиймээс шаргал үс нь өнөө үед ч алдартай хэвээр байдаг бөгөөд олон охид, эмэгтэйчүүд үсээ шаргал болгосоор байна.

Та эдгээр чиг хандлагуудын алинд нь дуртай вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!