Үтрээгээ бариу, чанга болгох хамгийн үр дүнтэй 3 арга. Ямар ч төхөөрөмжөөс илүү үр дүнтэй!

Бүсгүйчүүдийн хувьд, чанга бариу үтрээтэй байх нь эрүүл мэндийн талаасаа ч, эхнэр нөхрийн харилцааг ч тэр гал халуун байлгаж чаддаг. Ялангуяа хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүдийн хувьд, сексээс таашаал авч чадахгүй байх, шээс задгайрах зэрэг өвчнөөр шаналсаар байх нь бий. Иймээс бүхий л ээжүүд, бүсгүйчүүддээ зориулан үтрээгээ урьдын адил бариу, чанга болгох үр дүнтэй 3 аргыг дуулгахаар бэлтгэлээ.

1. Тошлой жимс (Gooseberry)

Харагдах байдлаараа усан үзэмтэй төстэй энэхүү жимс нь, Европ болон Африкын нутгуудаар түгээмэл ургадаг. Хэдий тийм ч, манайд европ жимс худалдаалагддаг дэлгүүр, захуудаар өргөнөөр худалдаалдаг юм. Иймд та олдохгүй бол яана хэмээн эмээх хэрэггүй. Тус жимс нь, бүсгүйчүүдийн сав болон үтрээг цэвэрлэх байгалийн найрлагатай бөгөөд таагүй үнэрийг ч мөн давхар арилгадаг байна.

10-12 ширхэг тошлой жимсийг ялган авч, дээр нь 500 грамм цэвэр ус хийх хэрэгтэй. Үүнийгээ зөөлөн гал дээр буцалгаж, тасалгааны температурт хөргөөрэй. Хөргөсөн бэлдмэлээ холигчинд хийж буталсны дараа хэсэг хугацаанд тасалгааны хэмд байлгана. Урьдаар та өөрийн эмзэг эрхтнийг усаар сайтар угаах хэрэгтэй бөгөөд харин дараа нь бэлтгэсэн жимсний холимогоор үтрээгээ угааж, цэвэр усаар зайлах хэрэгтэй. Тус аргыг 7 хоногт 1-2 удаа давтвал тохиромжтой.

2. Зуун настын шүүс

Алое вера буюу айл бүхний өргөө гэрт ургадаг энэхүү ургамал нь гэрийн энергийг цэвэршүүлэх төдийгүй давхар эрүүл мэндэд асар их тустай. Тус ургамал нь эмзэг арьстай хүмүүст ихээхэн тохиромжтой бөгөөд ямарваа зүйлийн харшил, тууралт, загатнаа, хуурайшилтанд онц гойд нолоог үзүүлдэг.

Зуун наст ургамлын навчнаас бүдүүхэнийг сонгон авч тайрах хэрэгтэй. Ингээд ургамлын дотор байдаг тунгалаг өнгийн шүүсийг халбагаар шавхан авч, үтрээндээ түрхээрэй. Хэрэв танд таагүй мэдрэмж төрвөл хэрэглэхээ зогсоох нь зүйтэй. Учир нь энэ нь таны арьсанд харшилж байгааг илтгэж болзошгүй билээ.

3. Үтрээ чангалах дасгал

Дээрх аргуудын хажуугаар та үтрээний булчин чангалах дасгалыг хийснээр илүү үр дүнтэй. Ингэхдээ шалан дээр нуруугаараа дээш харан хэвтэнэ. Хэвтээ байрлалаас зурагт үзүүлсэн байрлал руу шилжинэ. 15 секунд амарсны дараа ахин эхнээс нь эхлэх хэрэгтэй. 3 удаа давтсаны дараа дунд нь 1 хүртэлх минут амраарай. Энэхүү дасгалыг өдрийн хэдийд ч, хэдэн ч удаа хийсэн болох бөгөөд үр дүнд хүрэх хүртлээ үргэлжлүүлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!