Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хүмүүс өөрсдийн цонхоор үзэгдэх орчны зургийг авч хуваалцжээ. Харин таны цонхоор юу харагдаж байна?

Танай гэрийн эсвэл ажлын цонхоор юу харагддаг вэ? Завгүй амьдрах хүмүүс, урт түгжрэлд гацсан машинууд, нохойгоо салхилуулах хүмүүс эсвэл бүр үзэсгэлэнт байгаль, уул ус. Та ч бас өнөөдөр цонхоороо үзэгдэл орчноо ажиглаж зургийг нь аваад үзээрэй. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хүмүүс цонхоороо үзэгдэх зүйлсийн зургийг авч сошиалд байрлуулсан байна. Нэгтгээд харахаар үнэхээр сонирхолтой учраас та бүхэндээ үзүүлэхээр авч ирлээ.

Би Эдинбургийн их сургуульд орсон. Энэ бол миний дотуур байрны цонхоор харагдах байдал.

Манай бэр эгч Мэйн мужийн хойд хэсэгт цаг уурч мэргэжилтэй. Энэ бол түүний ажлын өрөөний цонхоор харагдах байдал юм

Өнөө өглөө миний цонхонд харагдсан зүйлс. Би Шинэ Зеландад хайртай!

Би Берлинд амьдардаг. Миний унтлагын өрөөний цонхоор энэ үзэсгэлэнтэй байшин харагддаг.

Шинэ гэртээ нүүж ирээд сэтгэл хангалуун байгаа. Миний цонхоор эх дэлхий минь үзэсгэлэнтэй үзэгдэнэ.

Нью-Йоркт амьдрахаар нүүж ирсэн юм. Миний зочны өрөөний цонхоор энэ хот үнэхээр гоё харагддаг.

Бид Пиза хотод хямдхан зочид буудал захиалсан гэж бодсон. Гэтэл цонхоор нь Пизагийн цамхаг тод харагддаг юм байна лээ.

Энэ байшинг худалдаж авахад цонхны оронд гүйдэг хаалга байсан. Бид харин энэ үзэсгэлэнтэй байгалийг өдөр бүр харж байхын тулд хаалганы оронд цонх суулгасан.

Би 37 метр квадрат талбайтай студид амьдардаг. Гэхдээ манай гэр төв цэцэрлэгт хүрээлэн рүү харсан цонхтой.

Швейцарь дахь миний дотуур байрны цонхоор тольдоцгооё.

Найзындаа ирээд өглөөний цай уунгаа цонхоор нь харсан юм. Гэтэл энэ хөөрхөн найзууд намайг харж байсан.

“Шинэ Зеландад ирээд байр түрээслэж байгаа. Унтлагын өрөөний цонхоор нь ийм үзэсгэлэнтэй байгаль харагддаг болохоор шууд л түрээслэхээр шийдэж байсан.

Хүн бүрийн цонхоор пуужин харж чадахгүй л байх.

Цонхоороо харахаар яг л Ангараг дээр байгаа юм шиг санагддаг шүү.

“Антарктидын судалгааны станц дахь миний ажлын өрөөний цонхоор үзэгдэх орчин.

Тэтгэвэрт гарсны дараа аав, ээж хоёр байшин барьсан. Тэд орон дээрээ хэвтэж байгаад л цонхоороо далай ширтэж байдаг даа.

Өмнө нь би цонхгүй өрөөнд амьдардаг байсан. Одоо харин миний шинэ сууцны өрөөний цонхоор хот тэр чигтээ харагддаг болсон.

Харин миний цонхоор үнээ мал харагддаг. 

Исланд. Өнөө өглөө цонхоороо ийм зүйл харлаа.

Өнөө өглөө гал тогооныхоо цонхоор ийм зүйл харсан. Дани улсад нисдэг усан онгоц байдаг гэж мэдээгүй юм байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!