Үснийхээ засалтыг өөрчилсний ачаар карьераа өсгөж чадсан алдартай бүсгүйчүүд
Эмма Стоун, Эми Адамс зэрэг жүжигчдийг улаан үсгүйгээр төсөөлөхөд амаргүй. Учир нь үс нь хувь хүний хэв маягийг бүрдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг ба карьер, мэргэжлийн амжилтанд ч нөлөөлж болно. Тиймээс бид танд үснийхээ засалт болон өнгөөр өөрийн карьераа өсгөж чадсан гайхалтай алдартнуудыг танилцуулж байна.
1. Эмма Стоун
Эмма Стоун үнэндээ шаргал үстэй. Түүнийг өсвөр насны Superbad кинонд тоглоход нь продюсер нь үсээ уланаар будуулахыг шаардсан нь аз болж түүний карьерийг өнөөг хүртэл гайхалтай болгож чадсан юм.
2. Оливия Уайлд
Оливия Уайлд ч бас ч төрөлхийн шаргал үстэй бөгөөд бор өнгөөр будуулсан нь түүний карьерийг маш сайн өсгөсөн юм. Тэрээр хэлэхдээ олон гайхалтай кинонуудад тоглосон нь үсний өнгөнөөс шалтгаалсан байх магадлалтай бөгөөд хэрэв би шаргал үстэй хэвээр байсан бол надад эдгээр дүрд тоглох санал ирэхгүй байсан хэмээн хэлжээ.
3. Гвен Стефани
Тэрээр хэлэхдээ: “Би үсээ шаргал болгоогүй байсан бол өнөөгийн карьерт хүрэхгүй байсан” гэжээ. Тухайн үед найз залуугаасаа дөнгөж салсан байсан бөгөөд өөрийгөө бага зэрэг өөрчлөхийг хүссэн хэмээжээ.
4. Рита Хэйворт
Рита Хэйворт нь 1940-өөд оны Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг юм. Тэрээр төрөлхийн хар үстэй бөгөөд дүр төрхөө өөрчлөхийн тулд үснийхээ өнгийг өөрчилсөн юм. Энэхүү өөрчлөлт нь түүний карьерт ихээхэн нөлөөлжээ.
5. Лейтон Мистер
Тэрээр төрөлхийн шаргал үстэй бөгөөд киноны зураг авалтад зориулан үсээ хүрэн өнгөөр будсан нь түүнд ихээхэн амжилт авчирсан юм.
6. Эми Адамс
Эми Адамс төрөлхийн шаргал үсээ улаан шаргалаар будаж гайхалтай дүр төрхтэй болсон бөгөөд үсээ будуулсны дараагаар олон дүрүүдийн санал ирдэг болсон аж.
7. Дебби Харри
Дебби Харри нь дуучин, ая зохиогч бөгөөд Blondie хамтлагийн дуучин байсан. Тэрээр үснийхээ өнгийг өөрчилж өөрийн хамтлагаа байгуулснаас хойш маш их алдар нэрд хүрч чадсан юм.
8. Синтия Никсон
Төрөлхийн шаргал үст Синтия Никсон “Секс ба Хот” киноны дүрд тоглохын тулд үсээ улаан өнгөөр будсан. Түүний дүр төрх гайхалтайгаар хувирч карьерийн өндөрлөгт хүрч чадсан юм.
9. София Вергара
София Вергара киноны зураг авалтаас шалтгаалан өөрийн шаргал үсээ хараар будуулсан бөгөөд энэхүү өөрчлөлт нь кино болон түүний карьерийг гайхалтай болгож чадсан юм.
10. Риз Уизерспун
Риз Уизерспун нь үнэн хэрэгтээ хүрэн үстэй бөгөөд 1994 онд киноны продюсерүүд түүний үсийг өөрчлөхөөр шийдсэн нь түүнийг өнөөгийн амжилтанд хүргэжээ.
Та үсэндээ өөрчлөлт хийхийг хүсч байна уу?