Хэрэв бид уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохгүй бол манай гарагийн хамгийн томоохон хотуудад юу тохиолдох вэ?

Сүүлийн 10 жил нь сүүлийн 125 мянган жилийн хамгийн халуун жилүүд болсон билээ. 1990-ээд оны дунд үеэс л манай гараг 28 их наяд тонн мөсөө алдаж хайлуулсан. Энэ тоо нь дэлхий дээрх бүх амьд организмын жингээс бараг 28 дахин их юм. Мөсний хэмжээ буурч байгаа нь бидний амьдралд шууд нөлөө үзүүлэх бөгөөд өнөөдөр манай гаригийн олон хотууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг мэдэрч эхэлж байна.

Санкт-Петербург, Орос

21-р зууны төгсгөлд Нева эрэг дээрх хот жинхэнэ Венеци болох аюулд орно: тэндхийн усны түвшин нь нутгийн оршин суугчид зөвхөн завь, гондолын тусламжтайгаар л хөдөлж чадахуйц байх болно. Дотоод усан сангийн хамгийн их гүн нь ойролцоогоор 2-3 мет болох төлөвтэй байна.

Их барьер хад, Австрали

Дэлхийн дулаарал Австралийн эрэг орчмын Их барьер хадад томоохон цохилт болох аюул нүүрлээд байна. Орон нутгийн амьд организмын ихэнх нь манай гаригийн хурдацтай өөрчлөгдөж буй уур амьсгалд дасан зохицож чадахгүй бөгөөд үүний үр дүнд алга болох аж.

Мумбай, Энэтхэг

Хэдийгээр өнөөдөр Энэтхэгийн Мумбай бол асар том цэцэглэн хөгжиж буй хот боловч маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй: ойрын ирээдүйд бүрэн усанд автах эрсдэлтэй.

Антарктид

Уур амьсгалын өөрчлөлт мөсөн Антарктидад нөлөөлнө. Мянган жилийн настай мөсөн голууд хайлах нь тивийн ойролцоох эрэг орчмын орнуудад олон гарз хохирол авчрах болно.

Рио-де-Жанейро, Бразил

Дэлхийн дулаарал нь далайн эргийн нутаг дэвсгэр ихтэй Бразил улсад олон том аюул авчрах эрсдэлтэй байгаа. Ихэнх бүс нутаг нь усанд автаж мэдэх юм.

Альп, Швейцарь

Альпийн нуруунд байрладаг цанын баазууд удахгүй зузаан цасаа алдаж мэднэ. 21-р зууны эцэс гэхэд цас мөсөнд дурлагсад цанаар гулгахын тулд 3 км-ийн өндөрт авирах шаардлагатай болно.

Амазон ширэнгэн ой, Бразил

Өнөөдөр Амазоны ширэнгэн ой нь Өмнөд Америк тивийн бараг 40 хувийг эзэлдэг. Уур амьсгалын өөрчлөлт энэ амьтанд ээлтэй газрыг ой хээрийн түймэр, гангаар дүүрэн аюултай бүс болгон хувиргаж байна.

Гавана, Куба

Амралт, зугаа цэнгэлийн газруудаар дүүрэн Кубын нийслэл орчны дундаж температур ердөө 3 хэмээр нэмэгдвэл бүрмөсөн усанд живэх болно. Хүн төрөлхтөн агаар мандалд ялгарах хорт утааны хэмжээг эрс багасгаж, агаар мандалд ялгарах хорт утааны хэмжээг цаашид нэмэгдүүлэхээс сэргийлж байж л Гавана хотыг аврах боломжтой.

Мальдив

Энэтхэгийн далай дахь Мальдив нь шүрэн гаралтай 1100 гаруй хавтгай арлыг төлөөлдөг. Уур амьсгалын огцом өөрчлөлт нь 21-р зууны эцэс гэхэд тус арлыг бүр мөсөн газрын хөрснөөс арчих аж.

Сплит, Хорват

Хорватын Сплит хот хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийг яаралтай бууруулахгүй бол хэсэгчлэн усанд живэх эрсдэлтэй.

Либерти арал, АНУ

Дэлхийн дулаарал Нью-Йоркийн амьдралд ихээхэн нөлөөлнө. Алдарт эрх чөлөөний хөшөө л асар их хэмжээний усан дундаас цоройн харагдах юм.

Аляск, АНУ

Хүйтэн Аляска 2050 он гэхэд маш халуун газар болж магадгүй, учир нь Хойд Америкийн энэ хэсэгт эрдэмтэд ой хээрийн түймрийн тоо бараг 2 дахин нэмэгдэнэ гэж таамаглаж байна.

Венеци, Итали

Адриатын тэнгисийн хажууд байрладаг Венец дэлхийн дулаарлын улмаас өөрийн сэтгэл татам байдлаа алдаж магадгүй юм. Италийн засгийн газар хамгаалах найдвартай арга замуудыг гаргаж ирэхгүй бол хотын далайд хамгийн ойр байгаа газрууд бүрэн үерт автах болно.

Сөнөсөн тэнгис, Израиль

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Ойрхи Дорнодын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг нь 2050 он гэхэд дэлхийгээс алга болох аюулд ороод байна.

Дубай, Арабын Нэгдсэн Эмират улс

Манай гарагийн магадгүй хамгийн орчин үеийн метрополис Дубай хот тун удахгүй амьгүй цөл болох аюул нүүрлээд байна. Хэдийгээр энэ хот өнөөдөр усны хомсдол, жилийн дундаж температурын асуудлыг шийдэх ёстой ч ирээдүйд тус улс хөргөх, цэвэр ус татахад илүү өндөр зардалтай тулгарах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!