А.Бөртэ-Үжин “Дэлхийн Мисс 2021” тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ

Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн мисс”-т оролцож буй А.Бөртэ-Үжин тус тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Энэ жилийн “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг оролцогчоор Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс удаалжээ.

Ингэснээр А.Бөртэ-Үжин дэлхийн 130 орны гоо бүсгүй өрсөлдсөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Энэ жилийн миссийн тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болох юм.

Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан туршлагатай юм.

Өмнө нь манай улсаас 2016 онд мисс А.Баярцэцэг “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг 10-т багтаж байсан юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!