Аз жаргалтай хосуудын хамтдаа хийдэг 12 зүйл. Хэрэв та 3-аас доошгүйг нь нэрлэж чадвал зөв хүнтэйгээ хамт байна гэсэн үг

Хосууд хамт амьдрахдаа аз жаргал, сэтгэл ханамж, амгалан тайван байдлаас гадна олон төрлийн сорилтуудтай тулгардаг. Бие биедээ хайртай ч олон хосууд хамт амьдрахад тулгарсан саад бэрхшээлээс болж салах нь олонтаа.

Та хайртай хүнтэйгээ хамт жаргалтай байхын тулд юун түрүүнд тулгарч болох саад бэрхшээлийг урдаас тооцоолон сэтгэл зүйгээ бэлдсэн байх хэрэгтэй. Тиймээс цаг хугацааны явцад хосын харилцаагаа хэрхэн бат бөх үлдээх талаар чухал зөвлөгөөг хуваалцаж байна.

1. Хамт хийдэг хоббитой байх.

Хүн бүрийн хувьд хувийн хоббитой байх нь сайхан зүйл боловч хосуудын хувьд хамтдаа хийх дуртай зүйлээ олох нь бас чухал юм. Энэ нь тодорхой спортоор хичээллэх, хамт кино үзэхээс эхлээд юу ч байж болно. Ямар нэг сайхан санаа олоод хамтдаа туршиж үзээрэй. Гол нь та хоёрт хоёуланд нь таалагдаж, цагаа хамтдаа аз жаргалтай өнгөрөөхөд туслах нэгдмэл хоббитой байх хэрэгтэй.

2. Бие биеийнхээ хувийн орон зайг хүндэтгэдэг байгаарай.

Аз жаргалтай хосууд гайхалтай дотно харилцаатай байдгийн гол нууц нь тэд бие биеийнхээ хил хязгаарыг давахгүй байхаа мэддэг. Хайртай хүнийхээ орон зайг хүндэтгэж, өөрөөрөө байх боломжийг олгох нь аз жаргалтай амьдралын хамгийн чухал зүйл юм.

3. Амралт, аялалд цаг гаргаарай.

Аялал заавал тансаг байх албагүй. Амралтын өдрүүдээр зугаалахдаа ойрхон салхинд гарах эсвэл ууланд бүтэн өдөр алхаж ч болно. Гол санаа нь өдөр тутмын асуудал, болзошгүй зөрчилдөөнөөс хол байж, хамтдаа сайхан цагийг өнгөрөөж, дурсамж бүтээх явдал юм. Хүрээлэн буй байгалийн үзэсгэлэнг харж сэтгэлээ сэргээх нь аливаа стрессийг арилгах хамгийн шалгарсан арга юм.

4. Орондоо орохоосоо өмнө асуудал маргаанаа шийддэг байгаарай.

Хэрэв асуудал гарвал тэр даруйд нь шийдээрэй. Гарсан асуудлаа хойш нь тавих нь зөвхөн дургүйцлийг л төрүүлдэг. Хосууд асуудлаа ярилцаж шийдвэрлэхгүй бие биедээ гомдож туньсан хэвээр удаан явах нь олон асуудлын эхлэл болдог. Ийм байдалтай удаан байх нь таны сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлнө.

5. Өдөрт ядаж нэг удаа “хайртай” гэдгээ хэлээрэй.

Энэ нь ойлгомжтой мэт санагдаж болох ч таны хайртай хүн таны хувьд хэр их чухал болохыг тогтмол илэрхийлэх нь хэрэгтэй зүйл юм. Тэднийг ямар их хайрлаж, үнэлдгээ тодорхой илэрхийлэх нь та хоёрын харилцааг улам ойртуулж чадна. Хоосон санагдуулахгүйн тулд өөрийгөө чин сэтгэлээсээ илэрхийлэх нь чухал гэдгийг санаарай.

6. Бие биенээсээ хараат бус амьдар.

Хүн бүрийн хобби нь бусад хүнтэй заавал ижил байх албагүй ба хобби, сонирхлоо хайртай хүнтэйгээ хуваалцах нь бие биенээсээ хараат бус байдлыг мэдрэх нэг чухал алхам юм. Хамтрагчаа зөвхөн таны үгээр л байдаг нэгэн биш, өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл тэмүүлэлтэй, бүрэн бие даасан хүн гэж хүлээн зөвшөөрөх нь эрүүл харилцааны хамгийн чухал зүйлсийн нэг юм.

7. Хоолоо аль болох хамт идэхийг хичээ.

Хэрэв хоолны дэглэмийн ялгаанаас болж хоолоо хуваалцах боломжгүй бол өдөрт дор хаяж нэг удаа хамт хооллохыг хичээгээрэй. Хамт хооллохдоо зүгээр суугаад утсаа гүйлгэхийн оронд бие биедээ бүх анхаарлаа хандуулж, тухайн өдрийнхөө талаар асууж, амралтын өдрүүдээ төлөвлөх гэх мэтээр цагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

8. Бие биеийнхээ хүсэл мөрөөдлийг дэмждэг байгаарай.

Хайртынхаа итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг нь дэмжсэнээр тэд хайрлуулж, халамжлуулж байгаагаа мэдрэх болно. Аз жаргалтай хосууд бие биенийхээ хүсэл тэмүүллийг сонсож, бие биенээ чин сэтгэлээсээ дэмждэг. Бүх зүйл болохгүй, хүнд хэцүү үед тэд бие биенийхээ төлөө үргэлж ямар нэг зүйл хийж, чин сэтгэлээсээ хамт байдаг.

9. Бие биедээ хэнээс ч илүү итгэдэг байгаарай.

Итгэлцэлгүй харилцаа эцэстээ сүйрэх нь дамжиггүй. Хэрэв та хэт хардаж, өөрийнхөөрөө байлгах гэж хичээдэг бол хайртай хүнтэйгээ харилцах харилцааг муутгахаас өмнө эдгээр асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрэв таны хамтрагч таныг болгоомжлох хангалттай шалтгаан өгч байгаа бол нөхцөл байдлыг үнэлж, сэтгэл санааны эрүүл мэндээ нэгдүгээрт тавих цаг болжээ гэсэн үг.

10. Хамтдаа хөгж.

Хувь хүнийхээ хувьд өөрийн талбартаа өсөн дэвжих нь чухал ч хайрттайгаа хамтдаа нэг зүйлрүү тэмүүлж аль болох хамт хөгжиж дэвших нь хамтын харилцааны бас нэг чухал зүйлсийн нэг юм. Та хоёрын хувьд өөр өөрийн гэсэн өсч хөгжих зорилго тэмүүлэлтэй байж болох ч хамтдаа хүрэхийг хүсч тэмүүлсэн ямар нэг том зорилготой байх нь чухал гэдгийг санаарай.

11. Гэрийн ажлаа хувааж хийгээрэй.

Гэрийн бүх ажлыг нэг хүнд даатгах нь хэн нэгнийх нь хувьд асар их дарамт болдог. Нэг хүн бүх зүйлийг өөрөө хийхээс өөр аргагүйд хүрвэл энэ нь харилцаанд тэнцвэргүй байдлыг бий болгоно. Хэрэв гэрийн ажлыг тэгш хуваарилах боломжгүй бол гэрийн эргэн тойронд хийх ёстой бүх зүйлийг тэмдэглэх хуудсыг хөтөлж үзээрэй. Хэн юу хийж байгаа талаар хамтрагчтайгаа тохиролцож, жагсаалтыг хаа нэгтээ харагдахуйц байлгах хэрэгтэй. Та хоёр гэр орноо эмх цэгцтэй байлгах чадвартай насанд хүрсэн хүмүүс учир аль болох гэрийн ажлаа хувааж хийдэг байгаарай.

12. Жижиг зүйл дээр ч санаа тавих.

Гоёмсог гэнэтийн бэлэг нь сэтгэл хөдөлгөм, романтик байж болох ч жижиг зүйл дээр ч санаа тавих, сэтгэлийг үнэлэх нь бас чухал юм. Энэ нь танд гал тогооны өрөөнөөс ямар нэгэн зүйл хэрэгтэй эсэхийг асуух эсвэл урт өдрийн дараа хөлөө бариулах гэх мэт энгийн зүйл байж болно. Хайртай хүн тань танд чин сэтгэлээсээ санаа тавьдаг байна гэдэг сайхан зүйл бөгөөд та үргэлж талархалтай ханддаг байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!