Хумсаа будсаны дараа бидний биед юу болдог вэ?

Эмэгтэй хүн бүр сайхан харагдахын тулд хумсаа буддаг. Гэвч энэ нь химийн найрлагатай учир, гормоний тэнцвэржилтийг алдагдуулах, жин нэмэх зэрэг сөрөг нөлөөтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. Ингээд хамтдаа хумсаа будсаны дараа бидний биед юу болдог тухай мэдэж авцгаая.

1. Хумсны будаг хүний биед хортой юу?

Өнөөдөр бид өдөр тутмын амьдралдаа шампунь, саван, үнэр дарагч гээд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа билээ. Гэвч эдгээр нь бүгд химийн найрлагатай байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бидний биед сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийг муутгадаг байна. Эрдэмтдийн 24 бүсгүй дээр хийсэн судалгааны үр дүнд хумсаа будсаны дараа цусан дахь хорт бодисын тоо нэмэгддэг болох нь батлагджээ. Харин хумсаа будсанаас 10 цагийн дараа “трефинил” фосфат гэх бодисонд хорддог аж.

Мөн эрдэмтэд дэлхийн хамгийн алдартай 10 хумсны будаг үйлдвэрлэдэг брэндийн бүтээгдэхүүний найрлагыг судлахад 8 нь хүний биед хортой болох нь тогтоогджээ. Харин тэдгээр 8 брэндийн хоёрт нь дээр дурдсан “трефинил” фосфат агуулагддаг аж. Энэ нь бүсгүйчүүд эрүүл мэндээ хордуулж байгаагаа мэдэлгүй, хумсны будаг хэрэглэж байна гэсэн үг юм.

2. “Трефинил” фосфат яагаад аюултай вэ?

Уг бодисын хамгийн ихээр хүний биед үзүүлдэг сөрөг нөлөө бол, дотоод шүүрлийн булчирхайг өвчлүүлдэг явдал юм. Мөн гормоний тэнцвэржилтийг өөрчилж, бодисын солилцоог муутгах нь бий. Тэр тусмаа залуу охидод бүр илүү сөргөөр нөлөөлдөг байна. Тэдэнд харшил өгч, гормонийг нь өөрчилдөг бөгөөд улмаар жин нэмэх үндэс болдог гэнэ.

3. Хумсны будганд агуулагддаг хорт бодисууд

  • “Формальдегид” – Уг бодис нь хорт хавдар үүсгэхээс гадна, ханиад томуу тусгаж, астматай болгодог.
  • “Толуол” – 1984 онд аюултай бодис болохыг нь тогтоосон ч, хумсны будагны найрлаганд байхад асуудал багатай гэж үзсэн. Гэвч хор хөнөөл ихтэй гэдгийг нь мартаж болохгүй.

Сонирхуулж хэлэхэд, сүүлийн үед техник технологи өндөр хөгжсөн учраас хумсны будаг үйлдвэрлэдэг брэндүүд зөгийн лав тос, арганы тос зэрэг байгалийн гаралтай, биед хоргүй хумсны будаг үйлдвэрлэж эхэлсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!