Айлд зочилж ирсэн хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж, хурдхан гараад явахыг хүсэхэд хүргэдэг зүйлс

Гэртээ хүмүүс урихаар төлөвлөж байгаа бол анхаарах ёстой хэд хэдэн зүйл бий. Өнөөдөр та бүхэндээ зодчыг тухгүй таагүй байдалд оруулдаг айлуудын гаргадаг алдаануудыг танилцуулж байна. Та зочдоо танай гэрт ирээд тааваараа чөлөөтэй, тухтай амар тайван цагийг өнгөрүүлж байгаад яваасай гэж хүсч байвал эдгээрийг зайлшгүй анхаарах хэрэгтэй.

Бохир үүдний шалавч

Зочин айлд орж ирээд хамгийн түрүүнд коридор, үүдний хэсгийг харна. Харин үүд хэсэг нь замбараагүй, шалавч нь шороотой, энд тэндгүй гутал хөглөрсөн байвал тухайн хүнд ямар сэтгэгдэл төрөх бол? Өөрийг нь огт хүндлээгүй, хүлээгээгүй, арчаагүй айл байна даа л гэх бодлууд толгойд нь буух нь гарцаагүй. Тиймээс гэрт тань хүн ирж байгаа үе гэлтгүй, ямагт үүд хэсгээ цэвэрхэн байлгаж, гуталнуудаа шүүгээнд хийж зай завсар гаргах хэрэгтэй.

Таагүй үнэр

Үнэр бол дараагийн анхаарах ёстой зүйл. Хүмүүс гэртээ амьдарсаар байгаад хамар нь дасал болж, гэрээс нь ямар үнэр гарч байгааг ч мэдэхээ больсон байдаг. Харин анх удаа танай гэрт ирж байгаа хүмүүсийн тухайд бол өөр. Иймээс таагүй үнэр гэрээсээ гаргахгүйн тулд гэртээ цэцэг тарих, агаар цэвэршүүлэгч ашиглах, анхилуун үнэртэй лаа асаах гэх мэт аргууд ашиглаж болно. Харин ариун цэврийн өрөөний тухайд үнэрийг нь дарахын тулд 00-ын цаасандаа зөөлөн үнэртэй эферийн тос дусааж өгөөрэй.

Хангалттай өлгүүр байдаггүй

Айлд орж ирсэн хүмүүс гадуур хувцсаа өлгөх нь мэдээжийн хэрэг. Гэтэл өлгүүр нь дүүрэн, хувцсаа өлгөх газар олдохгүй байх нь тун ч төвөгтэй асуудал. Ийм асуудлаас сэргийлж, зочид ирж байгаа тохиолдолд шүүгээгээ суллаж, олон өлгүүр бэлдэж тавиарай.

Бохир шал

Гутлаа тайлж хөл нүцгэн, оймстойгоо гэрт явж байгаа хүмүүүсийн уланд юм наалдаж, хөл оймс нь бохирдоно гэдэг таагүй хэрэг. Хэн л тийм бохир орчинд байхыг хүсэх билээ дээ. Зочид ирж байгаа тохиолдолд шалаа маш сайн угаасан байх ёстой шүү.

Замбараагүй ширээ

Таны хувьд ширээн дээрээ бүх зүйлсээ овоолж ажиллах дуртай байж болох юм. Гэхдээ гэрт зочид ирж байгаа үед ширээгээ цэгцэлж, хэрэгтэй эд зүйлсээ далд хийх хэрэгтэй. Олон хүмүүс гэрийг тань сонирхож, элдвийг оролдож үзээд эцэст нь ширээн дээр чинь байсан хэрэгтэй цааснууд олдохоо больж ч мэднэ. Үүнээс гадна замбараагүй ширээг хараад таатай хүлээж авах хүн хаана байх билээ.

Бохир аяга таваг

Мэдээж гэртээ зочид ирэхэд хүн бүр л аяга тавгаа цэвэрлэчихсэн, цэвэрхэн угтаж авдаг. Харин идэж ууцгаасны дараа угаалтуур аяндаа дүүрнэ. Тэгвэл зочдод таагүй сэтгэгдэл төрүүлж, төвөг удахгүйн тулд бохир аяга тавган дээрээ махны мод тавьчихаж болох юм.

Толботой усны стакан

Угаагүй мэт харагдах бохир стаканаас ус уухыг хүсэх хүн байна гэж үү? Та анзаараагүй байж болох ч, тэр усыг уух гэж буй хүн харсан байж л таарна. Иймд зочид ирэхээс өмнө бүгдийг нэг нэгэнгүй цэвэрлэж, сайтар ажигласан байх ёстой.

Угаалгын өрөөний хэрэгслийн дутмаг байдал

Зочид угаалгын өрөөнд орсон ч саван байхгүй, ариун цэврийн цаас дууссан байвал маш хэцүү байдалд орно. Мөн зочид танай гэрт хонохоор ирж байгаа бол тэдэнд зориулж шинэ шүдний сойз хүртэл аваад тавих хэрэгтэй. Энэ нь зочдыг маш сайхан амраад буцахад хүргэх түлхүүр байх болно. Жижиг зүйлсийг ч анхаарч, хүнд хэрэг болох бүхнийг нүднийх нь өмнө тавьж өгөөрэй.

Ор, буйдан дээрх хувцас

Зочид гэрт орж ирээд мэдээж буйдан дээр сууна. Гэтэл хажууд нь хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй хувцас, оймс хөглөрөөд байвал хэцүү шүү дээ. Эвхээд цааш нь тавих хэцүү, холдуулаад суухад ч амаргүй байх болно.

Тагтан дээр өлгөөтэй хувцас

Тагтан дээр гараад агаар амьсгалах гэтэл угаагаад хатааж буй хувцсаар дүүрэн байвал мэдээж онцгүй. Зочилж ирсэн хүмүүсийг хүндлээд хувийн эд зүйлс, хувцас зэргээ далд хийхийг санал болгож байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!