Туранхай бүсгүйг тарган, махлаг бүсгүйг бүр ч их масстай харагдуулдаг хувцаслалтууд

Туранхай эмэгтэйг ч тарган, үзэсгэлэнтэй бүсгүйг ч үзлийн муухай харагдуулж чадах хувцаснууд гэж байдаг. Ийм учраас л зөв хувцаслалт хүнийг аварч чадна гэж ярьдаг билээ. Өнөөдөр бүсгүйчүүддээ зориулж, ямар ч сайхан бүсгүйг гундааж чаддаг хувцаслалтуудыг танилцуулж байна.

Хэтэрхий гял цял хувцас

Гялалзсан материалтай хувцас нь мэдээжийн хэрэг анхаарал татдаг, гэхдээ гол асуудал нь тус төрлийн хувцас таныг илүү тарган, том харагдуулах аюултай юм. Хэрэв үнэхээр гялалзаж харагдахыг хүсч байгаа бол гоёл чимэглэл, дагалдах хэрэгслээр дамжуулан өөрийгөө чимж болно.

Чокер

Чокер зүүх нь таны хүзүүг богино бас бүдүүн харагдуулна. Харин та хүзүүгээ урт харагдуулахын тулд v захтай цамц, даашинз өмсөж, чамин жижигхэн зүүлт зүүж болно.

Шагайндаа оосортой хар өндөр өсгийт

Өндөр өсгийтэй гутал өмсөж хөлөө урт харагдуулахыг хүсдэг биз дээ. Харин таны өмсөж буй өндөр өсгийт хар өнгөтэй дээр нь шагайндаа оосортой болоод ирвэл эсрэгээрээ хөлийг тань богино харагдуулах юм.

Дэрвэгэр дундаж урттай юбка

Хэрэв та намхан бол ийм төрлийн юбка өмсөж болохгүй. Таныг улам бүр намхан, цэгцгүй, илүү өргөн харагдуулна.

Том гутал

Зузаан өсгийтэй, өндөр платформтой гутал нь таны шилбэ, хөлийг тэр чигт нь том бүдүүн харагдуулна. Илүү гоёмсог, шөвгөр үзүүртэй гутал өмсөж, хөлөө нарийн урт харагдуулах боломжтой.

Өргөн, тодосгогч бүс

Гоолиг биеийг тодотгож харуулахын тулд бүс хэрэгтэй. Гэсэн ч өргөн, тод өнгийн бүс нь эсрэгээрээ таныг бэлхүүсийг улам бүр өргөн, махлаг харагдуулах сөрөг талтай юм. Өмсөж буй хувцсандаа тохирсон өнгө, хэмжээтэй зөв бүсийг сонгосноор та илүү сайхан харагдаж чадна.

Том хэмжээтэй сэвсгэр хүрэм

Олон хүмүүс том хэмжээтэй хүрэм өмсөх дуртай байдаг. Үүнийг өмсөж биеийн асуудалтай хэсгээ нуухыг хичээдэг ч, үнэн хэрэгтээ улам бүр махлаг харагдуулах аюултай. Ялангуяа та цээж хэсгээрээ зузаан, хөл нарийн бол хэзээ ч ийм хүрэм өмсөж болохгүй.

Хээтэй өмд

Босоо хээтэйгээс бусад бүх төрлийн хээ чимэглэлтэй өмд таныг тарган харагдуулах аж. Туранхай эмэгтэй ч ийм төрлийн өмд өмсвөл махлаг харагдаж болох юм.

Шагай хүрсэн урттай банзал

Ихэнх тохиолдолд шагай хүртэл урт банзал эсвэл даашинз нь биеийн доод хэсгийг илүү өргөн, том харагдуулдаг. Тиймээс стилистууд ийм зүйлээс зайлсхийх, өвдөг давсан урт банзал сонгохыг зөвлөж байна.

Хүзүүтэй цамц

Хүзүүтэй цамц өмсөх нь хүзүүгээ тэр чигт нь нууж байгаагаас өөрцгүй хэрэг. Хүзүүгүй болчихвол мэдээж та маш намхан, богинохон, замбараагүй, илүү махлаг харагдаж эхэлнэ. Тиймээс энэ төрлийн цамцнаас татгалзаж, хүзүүгээ ил гаргаж байгаарай.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!