Амьдралдаа хэзээ ч хоол хийж үзээгүй хүн хүртэл асуудалгүй хийж чадах амттай бас хялбархан хоолны жорууд

Өглөө ажилдаа явахын өмнө амжаад гялс амттай зүйл хийгээд идчихмээр байдаг, орой ажлаасаа ирээд ядарчихсан, хурдхан хийгээд идчихэж болох амттай хоол юу билээ гээд л толгой гашилгах зүйлс бишгүй олон. Тэгвэл энэ удаад та бүхэндээ богино хугацаанд, энгийн орцоор хийж болох амттай хоолнуудын жорыг хүргэж байна.

Цагираган талхтай зайдас

Орц:

  • Зайдас
  • Цагираган талх
  • Сүү
  • Бяслаг
  • цөцгий / майонез

Талхаа сүүнд дүрж зөөлрүүлнэ. 5-10 минут байлгаад гаргаж аваарай. Зайдсаа талхан дотроо хийнэ. Нэг зайдсыг ойролцоогоор 6-7 ширхэг цагираган талханд хийх юм. Шарах шүүгээний тавцан дээр тугалган цаас дэвсэж, дээр нь зайдастай ороомогоо тавьна. Цөцгий эсвэл майонезны аль нэгийг сонгож, үүнийгээ талхан дээгүүр түрхэнэ. Мөн дээгүүр нь үрсэн бяслаг цацаад бэлэн болох юм. Үүнийгээ шарах шүүгээнд хийж, 180-200 хэмд 10 минутын турш жигнэж болгоно.

Гадилтай пэнкейк

Орц:

  • Гадил – 3 ширхэг
  • Өндөг – 3 ширхэг
  • Исгэлэн тараг – 200 гр
  • Хөлдөөсөн жимс – 100 гр
  • Овъёос – 4 халбага

Бүх орцоо нэгтгэж, блендэрт хийж эргүүлнэ. Зуурмагаа бага багаар тасалж аван, халаасан хайруулын тавган дээр шарж болгох юм. Нэг талыг нь 1 минут орчим шарж эргүүлнэ.

Талхгүй сэндвич

Орц:

  • Төмс  – 1 ширхэг
  • Бяслаг
  • Зайдас
  • Өндөг – 1 ширхэг
  • Талхны үйрмэг

Төмсөө чанаж хөргөөд, 1 см орчим зузаантай хэрчинэ. Хэрчсэн төмсөө эхлээд өндөг дараа нь талхны үйрмэгт өнхрүүлж, хайруулын тавганд хийж шараарай. Бор шаргал болтол нь шараад гаргана. Зайдас, бяслагаа нимгэн хэрчээд төмснийхөө голд хавчуулж иднэ.

Фета болон интоор бүхий гоймон

Өндөгтэй өглөөний цай

Орц:

  • Шарсан талх
  • Бяслаг
  • Хиам
  • Өндөг – 1 ширхэг
  • Кетчуп

Хоёр ширхэг зүсэм талх бэлтгэнэ. Нэг зүсэм дээр нь кетчуп түрхэж, дээр нь хуудсан бяслаг тавьна. Үүн дээрээ хиамаа тавиарай. Үлдсэн нэг талхаа хиаман дээрээ тавьж, жижиг нүх гаргаж, өндгөө хагалж дээр нь тогтоо. Ингээд бэлтгэсэн сэндвичээ шарах шүүгээнд хийж, 180 хэмд 10 минут шарж гаргаарай.

Пиццаны бялуу

Орц:

  • Өндөг – 1 ширхэг
  • Гурил – 2 халбага
  • Хөөлгөгч – 1 цайны халбага
  • Цөцгий – 1 халбага
  • Бяслаг – 200 гр
  • Хиам – 100 гр
  • Үрлэн улаан лооль – 10 ширхэг

Гурилан дээрээ хөөлгөгч, цөцгий болон өндгөө хийнэ. Дээр нь хэрчсэн бяслаг, хиам болон үрлэн улаан лоолийг хийж зуурч хутгаарай. Үүнийгээ аяган бялууны саванд хуваан хийж, шарах шүүгээнд 10 минут жигнэж болгоорой.

Жигнэсэн банш

Орц:

  • Банш – 500 гр
  • Мөөг – 300 гр
  • Сармис – 2 хумс
  • Сүү – 200 мл
  • Бяслаг – 100 гр
  • Давс, перец – амталгаагаар

Сармисаа хэрчиж хуураад, дээр нь мөөгөө хэрчиж хийнэ. Давс болон перецээр амтлаад, дээр нь сүү болон бяслаг хийгээрэй. Бяслагаа хайлтал зөөлөн гал дээр хутгаарай. Баншаа жигнэж шараад алтан шаргал болгож бэлтгэнэ. Үүнийгээ сүүн дээрээ хийж, дээгүүр нь үрсэн бяслаг цацаад болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!