Израиль улсын сонирхолтой хэв маяг, өдөр тутмын амьдрал нь жуулчдыг гайхшруулж орхидог

Улс орон бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Аливаа үндэстний амьдралын хэв маягт бусдын гайхшралыг төрүүлдэг, ер бусын зүйл олон байдаг. Өнөөдөр бид та бүхэндээ олны нүдний өмнө ил байгаад байдаггүй, нууцлаг Израйлийн талаар сонирхолтой зүйлс хуваалцахаар бэлтгэлээ.

Армиас халагдаж, үнэмлэхээ хайчлуулахдаа хамгийн жаргалтай царай гаргаж зургаа авахуулах цэргүүд олон. Тэд бүр үүгээрээ өрсөлддөг. 

Хөдөлгөөнт түргэн тусламжийн машин

Хөдөлгөөнт түргэн тусламжийн ажилтнуудын үүрэг бол түргэн тусламж очихоос өмнө дуудлагын газарт аль болох хурдан хүрч, хохирогчдод анхны тусламж үзүүлэх явдал юм. Түргэн тусламжийн машин нь жижигхэн хэмжээтэй тул ачаалал ихтэй үед хөдөлгөөнд оролцохоос гадна замын түгжрэлийг тойрон гарахад хялбар байдаг. Өмнө нь хөдөлгөөнт түргэн тусламжийн ажилтнууд мотоцикл унаж, өвчтнүүд дээр хүрч очдог байсан бол одоо ийм машинууд нэмэгджээ.

Залуус гитар тоглож, ус үнэгүй тараадаг.

Израйльд их халдаг бөгөөд хүмүүсийг ус сайн ууж байхыг ямагт сануулдаг. Эдгээр залуус гитар тоглож, хүмүүст баяр хөөр бэлэглэхийн зэрэгцээ үнэгүй ус тараадаг байна. Ийм залуус хаа сайгүй байдаг.

Амьтдыг ч хайрлахаа мартдаггүй

Орон гэргүй амьтдад зориулж хөөрхөн оромж, сууц барьж орхисон байдаг.

Энэ бол тээврийн чингэлэгээр баригдсан оффис юм.

Энэхүү “ногоон архитектур” нь улам бүр алдартай болж байгаа. Израйльд чингэлэгээр олон зүйлс барьж байгаа аж.

Зул сарын гацуур мод иймэрхүү харагдаж болох юм.

Мэдээжийн хэрэг, хүйтэн жавар, цастай шинэ жилийн орчин Израильд байдаггүй, гэхдээ хуучин ЗСБНХУ-ын орнуудаас олон тооны цагаачид энд амьдардаг тул 1-р сарын 1-нд шинэ жилийн баяраа тэмдэглэхээ мартдаггүй. .

Элсэн шуурга: Энэ зургийг нэг өдөр авсан.

Израилийн хотууд ихэвчлэн хамсинаар бүрхэгдсэн байдаг – элс, тоостой хуурай, халуун салхи.

Дэлгүүрийн түрдэг тэргэнд утсаа цэнэглэж болдог.

Израильд бараг бүх байшин нарны эрчим хүчийг ашиглан усаа халаадаг.

Цэргийн алба хаших нь эмэгтэйчүүдийн гоо сайхандаа анхаарахад саад болж чадахгүй.

Харин цэргийн албан хаагчид үргэлж зэвсэг авч явах ёстой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!