Хэт их унтах нь таныг юунд хүргэж болох вэ?

Сэрүүлгээ унтраачхаад ханатлаа унтахыг хүсдэг биз дээ. Үд хүртэл унтаж, өдөр сэрэх л хамгийн сайхан амралт гэж үздэг. Гэхдээ нойр ихдэх нь бас нэг талаараа цөөнгүй асуудал дагуулдаг байх юм. Бид ямагт бүх зүйлсийн тунг тааруулж байж л эрүүл саруул, эрч хүчтэй амьдарч чадах аж. Өнөөдөр онцгойлон та бүхэндээ их унтах нь биднийг ямар аюулд хүргэж болох талаар танилцуулахаар бэлтгэлээ.

Байнга ядарч сульдана

Их унтах нь таныг сэргээж, эрч хүчтэй болгохгүй. Харин ч эсрэгээрээ таныг ядрааж, улам бүр залхуу болгоно. Нас бие гүйцсэн хүмүүс өдөрт 7-9 цаг унтахад хангалттай. Үүнээс хэтэрвэл тархинд манан тоглож, анхаарлаа төвлөрүүлэх, ажиллахад ч хэцүү болж ирнэ.

Толгой өвдөнө

Хэт их унтах нь ихэвчлэн хурцадмал хэлбэрийн толгой өвдөхөд хүргэдэг. Үүнээс гадна, хэрэв та унтаж байхдаа хурхирвал толгой өвдөж сэрэх магадлал өндөр байдаг. Хэтрүүлэн унтаж, нейротрансмиттерийг буруу ажиллуулснаас болж, толгой өвддөг аж.

Архаг хууч өвчин сэдэрнэ

Ихэнх тохиолдолд хэт их унтах нь архаг сэтгэлийн хямрал, нурууны өвдөлт гэх мэт бусад өвчнийг улам хүндрүүлдэг. Олон цаг унтсан гэх боловч чанаргүй нойр авсны улмаас архаг хууч өвчин сэдэрч, тун ч таагүй байдал үүснэ.

Амархан бухимддаг болно.

Та аз жаргалтай, эрч хүчээр дүүрэн байхын оронд ууртай, ааш муутай сэрэх магадлал өндөр байдаг. Унтаад сэрж байгаа ч ядарч, хүссэн шигээ бүтээмжтэй байж чадахгүй байх нь улам бүр бухимдуулна.

Наснаасаа эрт хөгширнө

Таны царай хурдан хөгшрөөд зогсохгүй тархи ч бас хурдан хөгширдөг. Хэт их унтах нь ой санамж, төвлөрөлд асуудал үүсгэдэг. Мөн хэт их унтах нь бодисын солилцоог удаашруулж, жин нэмдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!