Эрчүүдийг эвгүй байдалд оруулдаг эмэгтэйчүүдийн хэлдэг бүдүүлэг үгнүүд

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд нилээдгүй олон ялгаа байдаг бөгөөд эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийн ярьж хэлж буй зүйлийн далд утгыг төдийлөн анзаардаггүйгээс болж хэрүүл маргаан гарах магадлалтай байдаг. Гэсэн ч энэ бүхэнд ганцхан эрэгтэй хүмүүсийн буруу байдаггүй учир бид энэ удаагийн нийтлэлээрээ эмэгтэй хүн бүр найз залуу эсвэл нөхөртэйгээ ярилцахдаа болгоомжтой хандах ёстой 15 хэллэгийг танилцуулж байна.

#15

Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд би зүгээр гэж хэлдэг. Гэвч энэ хэллэгийг ихэнх эрчүүд ойлгохгүй учир хосуудын харилцааг илүү холдуулж стрессд хүргэдэг. Тиймээс та харилцаагаа аварч үлдэхийн тулд бүх зүйлийг аль болох шууд хэлэх хэрэгтэй юм.

#14

Хэрэв та хамт ажилладаг эсвэл эрэгтэй найзынхаа сэтгэлийг анзаардаг хэрнээ түүнээс яагаад найз охинтой болохгүй байгаа талаар асуувал мэдээж түүнд маш тухгүй санагдана. Тиймээс аль болох сэтгэлийг нь хүндэтгэх хэрэгтэй юм.

#13

Ямар ч эр хүн энэ асуултад хэзээ ч шударгаар хариулахгүй нь мэдээж юм. Тиймээс та ээж эсвэл найзаасаа асуугаарай.

#12

Магадгүй та гэрийнхээ жижиг сажиг зүйлийг өөрөө хийж чаддаг байж болно. Та хайртыгаа гомдоохыг хүсээгүй ч ийм үг хэллэг нь эрчүүдийн хувьд түүний эр зоригийг гутаасан мэт сонсогддог.

#11

Энэ асуулт яг л би таргалсан байна уу? гэдэгтэй адил бөгөөд эрчүүд таны юу сонсохыг хүсч байгааг тань л хэлнэ. Тиймээс ийм төрлийн асуултыг эрчүүдээс асуух нь тийм ч сайн шийдэл биш юм.

#10

Эрэгтэй хүн нэг дор олон мянган зүйлийн талаар эсвэл юу ч бодохгүй байж болно. Эрчүүд өөрсдийн бодол санаа, мэдрэмжээ хуваалцах нь бага байдаг тул ийм асуултаар хамтрагчаа эвгүй байдалд оруулж болохгүй.

#9

Хуучин найз залуугийнхаа тухай дурсан санах нь таны найз залууг бухимдуулах болно. Тиймээс та түүнийг салсан экстэйгээ харьцуулж болохгүй.

#8

Ямар ч эр хүн эмэгтэй хүний нүдэнд ямар ч чадваргүй харагдахыг хүсдэггүй. Тиймээс тэр хийж байгаа зүйлдээ эргэлзэж байгаа ч гэсэн түүний үйлдэлд бүрэн итгэж байгаагаа харуулах замаар түүнд дэмжлэг үзүүлээрэй.

#7

Эмэгтэйчүүдийн хувьд маш чухал асуудлуудыг эрэгтэй хүмүүс тэр бүрчлэн анхаараад байдаггүй. Тиймээс ийм төрлийн асуулт харилцааг тухгүй болгодог.

#6

Энэ асуулт ямар ч хүнд сайхан сонсогдохгүй. Тэр танд хоол захиалж өгч маш тухтай хооллохыг хүснэ. Гэвч ийм асуулт асуухад тухайн үеийн байдал бага зэрэг тухгүй болно.

#5

Найз залуугийн тань хувьд энэ нь түүний оюун ухааны чадварт эргэлзэж байгаа юм шиг санагдана. Эцсийн эцэст, найз залуу тань танд ижил зүйлийг хэлэхэд та яаж хүлээж авах вэ?! гэдгээ бодож үзээрэй.

#4

Та зүгээр л сониуч зангаараа асууж байсан ч найз залуудаа түүнийг удирдах гэж байгаа юм шиг санагдаж магадгүй. Мөн хэн ч хяналтанд дургүй байдаг учир хувийн орон зай, тэр дундаа найзууд руугаа мессеж бичих эрхийг бүү хязгаарлаарай.

#3

Ийм асуултыг сонсоод залуугийн толгойд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл бол “Энэ бол урхи!”.Хэдийгээр охин үнэхээр үзэсгэлэнтэй байсан ч “Тийм!” гэж хэлэх нь үхэх тушаалд өөрөө гарын үсэг зурж байгаатай адил юм. Хамгийн энгийн зүйл бол ямар ч хүн дурласан үедээ харсан зүйлээ дүгнэх чадвараа алддаггүй учир энэ бол хамгийн утгагүй асуулт юм.

#2

Үнэн хэрэгтээ өөр хоорондоо яг адил хүмүүс гэж байхгүй. Мөн өнөө үеийн хэрэглэж буй зүйлс хүн бүрийн л хэрэглээ учир та сонгож хайрласан хүнээ ийм утгагүй үгээр доромжлох нь маш зохисгүй юм.

#1

Эрэгтэй хүний хувьд энэ хэллэг нь ямар нэг сөрөг зүйлийг шууд илэрхийлдэг. Та зүгээр л амралтын өдрүүдээр хийх төлөвлөгөөгөө хэлэлцэхийг хүссэн ч тэр аль хэдийн дуулиан шуугианд бэлдэж, өөрийгөө хамгаалах, шалтаг тоочих эсвэл гэм буруугүй гэдгээ батлах арга замыг бодож эхэлдэг. Тиймээс та шууд ярих хэрэгтэй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!