Дуучин Заяа, нэвтрүүлэгч Одзаяа нарын царайлаг хүү 8 нас хүрчээ

“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяа МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр гэдгийг хүмүүс андахгүй сайн мэднэ. Хосууд хамтдаа “Бэлэг” нэвтрүүлгийг бэлдэн олонд хүргэдэг бөгөөд үргэлж бусдыг баярлуулж байдаг тэднийг тун ч олон хүмүүс тойрон хүрээлж байдаг. Тэгвэл одоогоос 8 жилийн өмнө тэдний том хүү мэндэлж байжээ.

Аавтайгаа илүү адилхан хүүгийн төрсөн өдөр өчигдөрхөн болсон бөгөөд хосууд өөрсдийн цахим хуудсандаа хүүтэйгээ авахуулсан зургуудаа нийтэлжээ.

Нэгэн зүгт хамтлагийн нөлөө бүхий гишүүн гэгддэг Заяа хаана ч явсан үзэсгэлэнт эхнэр, хүүхдүүдээрээ гоёж явдаг, үлгэр жишээ сайн аав юм.

Хосууддаа цаашдын амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!