Эрчүүдийн хамгийн их айдаг 10 зүйл: Тэдний 90 хувь нь үүнийгээ хэнд ч ярьдаггүй

Эрчүүд нууц айдастай байж болох уу? гэж асуувал ихэнх эмэгтэйчүүд “Болохгүй!” гэж хариулах байх. Гэсэн хэдий ч энэ бол нийгмийн өөр нэг буруу хэвшмэл ойлголт бөгөөд эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдтэй л адил ямар нэгэн зүйлсээс айж эмээж санаа нь зовдог байна.

1. Бие маань ямар харагдаж байгаа бол гэж санаагаа чилээдэг

Эмэгтэйчүүдийн хувьд байнга дасгал хийж, хоолны дэглэм барьдаг. Харин эрэгтэйчүүдийн талаар ийм хэвшмэл ойлголт байдаггүй, гэхдээ энэ нь тэд өөрсдийн биеийн галбиртаа санаа зовдоггүй гэсэн үг биш юм. Үгүй бол эрчүүд яагаад фитнесст маш их цаг зарцуулна гэж? Мөн тэдний хамгийн айдаг зүйл бол хэн нэгэн шар айрагны гэдсийг нь дурдах явдал юм.

2. Мөнгө

Мөнгө бол ихэнх эрчүүдийн хувьд хамгийн их санаа зовдог зүйлсийнх нь нэг юм. Эрэгтэй хүн найз охингүй байж болох ч харилцаанд хамгийн хэрэгтэй зүйл бол мөнгө гэж боддог учраас тэд санхүүгийн байдалдаа үргэлж санаа зовдог.

3. Өндөр

Эмэгтэйчүүд өндөр эрчүүдэд илүү дуртай байдаг учраас эрчүүд өөрсдийнхөө өндөрт маш их санаа зовдог. Гэхдээ сэтгэл зүрх байхад ямар ч эр хайртай эмэгтэйгээ өөрийн болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

4. Бусад эрчүүдээс хайртай эмэгтэйгээ харамлах

Эрэгтэйчүүдийн атаархал нь эмэгтэй хүнийх шиг тийм ч илэрхий байдаггүй, гэхдээ энэ нь тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг. Таны хайрт таныг өөр хэн нэгний талаар хошин шогийн зүйл ярих үед санаа зовохгүй байгаа мэт дүр үзүүлнэ. Гэхдээ тэр маш их санаа зовдог бөгөөд өөрийгөө боломжит өрсөлдөгчтэй харьцуулдаг. Тиймээс та түүний айдсыг арилгахын тулд чин сэтгэлээсээ ярилцаж, ямар ч асуудал байхгүй гэдгийг тайлбарлах хэрэгтэй.

5. Харилцааны туршлага багатай

Зарим эрчүүд урьд өмнө нь маш олон эмэгтэйтэй харьцаж байсан мэт дүр үзүүлж олон зүйлсийг мэддэг мэт аашилдаг. Үнэн хэрэгтээ тэдгээр эрчүүд харилцааны туршлага маш багатай учир өөрсдийгөө эмэгтэй хүнд маш гайхалтайгаар харуулахыг хичээж буй зан нь тэр юм.

6. Үс

Эрчүүдийн хувьд бие болон толгойн үс нь байнга санаа зовниж байдаг зүйлсийнх нь нэг бөгөөд биеэн дээр нь хангалттай хэнжээний үс байхгүй бол өөрсдийгөө маш доогуур үнэлдэг байна.

7. Хоолны дэглэм

Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд л өөрийнхөө биеийн галбирт санаа зовж хоолны дэглэм барьдаг ба тэр байдлаа үргэлж бусдад ярьж байдаг. Гэхдээ эрчүүд хэлдэггүй л болохоос өөрсдийн биедээ санаа тавьж хоолны дэглэм барьдаг.

8. Найз охинтойгоо харилцах харилцаа

Эрчүүд жижиг сажиг зүйлсд нэг их анхаараад байдаггүй юм шиг санагддаг ч үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдээс илүү санаа зовдог бөгөөд харилцааны зөвлөгөө ч авахыг хүсдэг.

9. Найз охин нь түүнээс өмнө хэр олон хүнтэй харилцаатай байсан нь чухал

Хэрэв та түүнтэй уулзахаасаа өмнө түүнээс олон хамтрагчтай байсан бол тэр танаас туршлага багатай гэж санаа зовж магадгүй. Хамгийн гол нь түүнд бүх зүйл өнгөрсөн учир санаа зовох зүйл байхгүй гэдгийг тайлбарлах хэрэгтэй юм.

10. Сэтгэл хөдлөлийн нээлттэй илэрхийлэл

“Битгий уйл! Чи эр хүн шүү дээ!” энэ үг бол эрэгтэйчүүдийн хүүхэд байхдаа үргэлж сонсдог байсан үг юм. Тиймээс тэд сул дорой харагдахаас, жинхэнэ сэтгэл хөдлөлөө харуулахаас айдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!