Фитнест 1 цаг явсантай дүйцэхүйц үр дүнтэй 4 минутын дасгал

Орчин үеийн завгүй амьдралын хэв маягаас үүдэн бидэнд дасгал хийх цаг тийм ч их байдаггүй. Гэхдээ та гэртээ дөрөвхөн минутыг ашиглаад нэг цагийн дасгал хийсэн мэт үр дүнтэй гайхалтай дасгалыг хийж болно. Хэрхэн хийх вэ? гэвэл…

1. Суулт

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад ардаа сандал байгаа мэт доошлон хагас суугаарай. Гол нь таны нуруу цэх байх ёстой. Энэхүү дасгал нь таны хөл бөлөн өгзөгний булчинг чангална.

2. Сунайх дасгал

Та доош хэвтэн А байрлалыг аваад гартаа мөрний хэмжээний зай авна. Дараагаар нь аажмаар биеэ доошлуулж, гараа нугалж, тохойгоо биедээ ойртуулахыг хичээгээрэй. Энэхүү дасгал нь цээжний булчин болон трицепсийг маш сайн ажиллуулдаг.

3. Уулчин

Энэхүү дасгал нь гэдэсний булчинг чангалж, калори шатаахад туслах цогц дасгал юм. Эхлэхдээ хэвлийн булчингаа чангалж, баруун хөлөө урагш тавиад, аажмаар цээж рүүгээ татна.

4. Урагш алхах

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод баруун хөлнөөсөө эхлэн урагш алхаад хагас сууна. Дараагаар нь зүүн хөлөөрөө алхан дасгалыг давтана. Гол нь та нуруугаа цэх байлгаарай.

5. Үсрэлт

Jumping Jacks нэртэй энэхүү дасгал нь бие бялдрын болон аэробикийн тэсвэр тэвчээрийг сайжруулдаг тул АНУ-д цэргийн сургалтын нэг хэсэг болдог. Энэхүү дасгалыг хийхдээ эхний байрлалаас дээш үсрэхдээ хөлөө 2 тийш болгон үсэрнэ.

Дасгалын төлөвлөгөө:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!