Жүжигчин Хүрэлхүүгийн бага охин Сүрэнгийн төрсөн өдрийн өвөрмөц гоёл

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охидууд болох Х.Намуун, Х.Сүрэн нар сошиал хэрэглэгчдийн дунд нэлээдгүй алдартай. Саяхан жүжигчний бага охин Х.Сүрэнгийн 18 насны төрсөн өдөр болж өнгөрчээ.

Түүний төрсөн өдрийн өвөрмөц гоёл олон хүмүүст таалагдсан ч багагүй шүүмжлэл дагуулжээ.

Залуу насны эрч хүч, гоо үзэсгэлэнгээ тодотгосон түүний даашинзыг олон хүмүүс магтсан ч дөнгөж 18 настай мөртлөө хэт задгай хувцасласан хэмээн шүүмжлэх хүмүүс ч багагүй байна.

Түүний эгч Х.Намууныг хүмүүс гоо сайхны “Wolarsen” брэндийн үүсгэн байгуулагч, жүжигчин гэдгээр нь сайн мэднэ. Сүүлийн үед эгчээсээ дутахааргүй алдартай болж буй тэрбээр эгчийнхээ бизнест туслахаас гадна өөрийн гэсэн хувцасны дэлгүүртэй болоод багагүй хугацаад үдээд буй аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!