Хэрэггүй зүйлс, хаягдлыг ашиглаж хамгийн гоё гацуур мод хийж, гэрээ чимэглэсэн хүмүүс

Шинэ жил, зул сарын баяраар айл бүр гэртээ гацуур мод засч, хүүхэд багачуудад баяр хөөр, гэртээ өнгө үзэмж бэлэглэдэг. Гацуур модоо засах төдийд баярын уур амьсгал орж, хүн бүрийн сэтгэл догдолж эхэлдэг билээ. Тэгвэл баярт зориулж заавал амьд гацуур тайрах эсвэл үнэтэй хиймэл гацуур худалдаж авах шаардлагагүй болохыг хүмүүс батлан харуулж байна. Сүүлийн жилүүдэд хүмүүс илүү байгальд ээлтэй байдлаар гацуур мод засах, гэрээ чимэглэх аргуудыг хайж, тэрийгээ ч олжээ. Хамтдаа өвөрмөц, бүтээлч гоёмсог гацууруудтай танилцацгаая.

Ашиглаж хэрэглэлгүй удсан банзаар хоёр гацуур мод хийчихсэн. 

Хуучирсан хуанлигаар хүртэл гацуур хийгээд тавьчихаж болдог юм байна. 

Гэр бүлээрээ хамтарч хамгийн гоёмсог гацуурыг хийсэн. Худалдаж аваад чимэглэхээс илүү өөрсдөө бүтээх нь илүү гоё санагдсан шүү.

Модны хаягдлыг хүртэл дахин боловсруулж, гацуур мод болгосон.

Үнэтэй гацуур худалдаж авахын оронд арын хашаанд байсан бутыг чимэглэсэн.

Гудамжинд унасан байсан мөчрүүдийг түүж, гэртээ модоо засчихлаа. 

Дахиад бага зэрэг чимэглэл нэмээд л боллоо.

Баярын уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд царс модны өөдсөөр мод засчихсан шүү.

Манай энэ жилийн гацуур мод нэг иймэрхүү.

Дугуй картон болон гацуурны чимэглэл байхад л гоё гацууртай болчихно.

Хамгийн өвөрмөц гацуур биш гэж үү? Хэрэгцээгүй болсон санах ойн хэсгүүдээр хийсэн гацуур.

Пиццаны хайрцгуудаар гоё гацуур хийж болно гэж хэн мэдэх билээ дээ.

Би энэ жил VHS соронзон хальсны гацуур мод хийсэн.

“Үл үзэгдэх” гацуур мод хийвэл ямар вэ? Танд картон тойрог, утас, гоёл чимэглэл хэрэгтэй болно!

Хэрэв танд дахин боловсруулах хаягдал материал байхгүй бол өөрт байгаа номнуудаар гайхалтай гацуур мод хийж болно

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!