Жижигхэн үйлдлээрээ дэлхийг илүү гэрэл гэгээтэй, аз жаргалтай болгосон хүмүүс

Марк Твен нэгэнтээ “Сайн сэтгэл бол дүлий хүмүүсийн сонсож, сохор хүмүүсийн харж чадах хэл юм” гэж хэлсэн байдаг. Зөвхөн баян чинээлэг, бусдад илүүчилж чадах хэмжээний санхүүтэй бас цаг завтай хүмүүс л сайхан сэтгэл гаргаж, хүмүүст тусладаг гэвэл өрөөсгөл. Хүмүүст туслах, сайхан сэтгэл гаргах нь өчүүхэн зүйлсээс эхэлдэг. Танд гагцхүү сэтгэл байхад л зүдэрч, гундаж, ганцаардаж яваа хүмүүсийн сэтгэлд нар мандааж, бараан өдрийг нь гэрлээр чимж чадах юм. Харин тэр мэдрэмж хэчнээн сайхан гээч. Өнөөдөр та бүхэндээ хариу нэхэхгүй ачтан хүмүүсийн гайхалтай түүхээс хуваалцаж байна.

Хэн нэгэн хожуулыг номын хайрцаг болгон хувиргасан байсан. Хүмүүс эндээс хүссэн номоо аваад уншиж болно. Бас өөрийн номоо ч энд хандивлаж болох юм.

Манай хөршүүд их сайхан сэтгэлтэй. Өөрийн гараар ороолт, малгай нэхэж модонд өлгөсөн байсан. Даарч яваа хүмүүс тэндээс аваад өмсөж болно.

Эмээ маань оюутны байр руу маань өөрийн гарын амттай жигнэмэгээ явуулсан байсан. Бас найзуудтайгаа хувааж идээрэй гэсэн шүү.

Манай хотод шинээр тарьсан модыг бүрээсээр хамгаалдаг

Кино театраас гарахдаа үлдэгдэл попкорноо надад өгч болохуу гэхэд ийм том уутанд хийгээд өгсөн.

Хүүхэд байхдаа ийм их хэмжээний шоколад авахыг үргэлж мөрөөддөг байлаа. Гэтэл төрсөн өдрөөр минь эгч маань надад энийг бэлэглэсэн.

Хоёр залуу хүүхдүүдийн тоглоомын талбай руу төрөл бүрийн бөмбөгнүүд шидэж байсан. Тэдний сайхан сэтгэлд талархаад баршгүй.

Өнөөдөр кино театрын танхимууд цэвэрлэж байгаад үүнийг олсон юм. 2 доллар, 2 зоос, харандаа болон сэтгэлийн зурвас. Зурвас дээр: “Үнэхээр сайхан үйлчилгээтэй газар байна. Баярлалаа.”

Энд ирээд өөрт байгаа хүнсээ өөр хүнсээр солиод авч болдог. Бас номоор ч сольж болно.

Аав минь зээ охиндоо зориулж ийм гоёмсог шатар хийж өгсөн. Ийм өвөө хаана ч байхгүй.

Нохойгоо ажил дээр аваад ирсэн юм. Харин манай ажлын залуу хүрмээ сарвайгаад нохойндоо дэвсэж өгөөд унтуулчих гэсэн. 

Найз маань үл таних охины муурыг мод руу авирч буулгаж өгсөн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!