Өвөө эмээгийн үед л хэрэглэж байсан зүйлс өнөөдөр бидний амьдралд эргэн иржээ

Моод эргэнэ гэж ярьдаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн хувцас эдлэл дээр хэрэгждэг боловч зарим тохиолдолд эд хэрэгсэл ч бас хамаатай болж ирэх аж. Өнөөдөр та бүхэндээ цаг хугацаагаар аялж, өнөө цагт хүмүүсийн амьдрал, хэрэглээнд орж ирсэн хуучны эд зүйлсийг танилцуулж байна.

Ширмэл хүрэм

Өнгөрсөн зуунд цамцыг ихэвчлэн үйлдвэр, барилгын талбайд өмсдөг ажлын хувцас гэж үздэг байв. Тав тухтай, хөдөлгөөнд саад болохгүй, бас дулаахан байх хэрэгтэй. Харин яг энэ шаардлагуудыг хангаж байсан хувцас бол ширмэл хүрэм юм. Тийм ч учраас тухайн цаг үед хүн бүхэн ажилдаа тус хүрмийг өмсдөг байв. Гэтэл орчин цаг үед тус хүрэм эргэж ирсэн төдийгүй өөрийн зорилгоо эрс өөрчилж, гоёлын хувцас болж шинэчлэгджээ. Охид бүсгүйчүүд тус хүрмийг өдөр тутамдаа өмсөж, илүү загварлаг болгон харагдуулж байна.

Хуванцар сагсан цүнх

Айл бүрт нэгээс хоёр, бүр түүнээс олон хуванцар сагс байсан гэдэгт итгэлтэй байна. Ээж, эмээ дэлгүүр орохдоо тус сагсан цүнхээ барьж яваад, хүнсээр дүүргээд ирдэг байсан цаг тодхон санагдана. Хамгийн сонирхолтой нь сүүлд Louis Vuitton шоун дээр Марк Жейкобс тус цүнхийг шинэчлэн бүтээж олноо танилцуулсан ба энэ нь тус цүнхний эргэн ирэлт болсон юм. Одоо загварлаг, алдартай гэсэн бүсгүйчүүд бүгд л энэ цүнхээр гангарч байна.

Өндөг зөөх уут

50 жилийн өмнө гэхэд хүмүүс өндөг худалдаж авчихаад заавал ийм саванд хийж авч явдаг байсан. Харин орчин цагийн хүмүүсийн хэрэглээнд тус сав эргэн ирсэн бөгөөд хүмүүс ихэвчлэн аялал зугаалгаар явахдаа үүнийг хэрэглэж, өндгөө хадгалдаг байна.

Дөрвөн дугуйт рольк

20-р зууны хүүхэд залуучуудын маш их дуртай байсан дөрвөн дугуйт тэшүүрийн загвар дахин эргэн ирлээ. Ерөнхийдөө хуучин загвараасаа илүү сайжирч бас аюулгүй болж ирсэн ч, нэг их өөрчлөгдсөн зүйл үгүй. Хамгийн өвөрмөц шийдэл нь үүнийг гутлан дороо углаад өмсөх боломжтой болсон байгаа юм.

Полароид камер

Гэрэл зургийн салбар хурдацтай хөгжиж байгаа. Нэгэн цагт хүмүүст полароид камераас өөр зүйл байгаагүй. Хүн бүхэн үүнийг хэрэглэж, бас нандигнаж байсан нь гарцаагүй. Өнөө цагт техник технологийн дэвшлийн улмаас төрөл бүрийн чанартай камерууд гарч ирсэн. Гэсэн ч полароид камерыг сонгож хэрэглэх хүмүүс улам бүр олширсоор байгаа юм.

Хөмсөгний будаг

Эмээ, ээжийн үед хөмсгөө будахын тулд эхлээд чийглэж, дараа нь самнаж, тэгээд будгаа түрхдэг байсан. Харин тэдний тус арга орчин цагт эргэн ирсэн байна. Гэхдээ илүү олон төрөл бас чанартай болсон гэдгийг онцлох хэрэгтэй. Үүнийг хөмсөгний маскара гэж нэрлэх ба энгийн хөмсөгний будагнаас ялгаатай.

Гараар жимс шахагч

Орчин цагт бүх зүйл автомат болсон. Хүмүүс цаг заваа хэмнэж, автомат зүйлсийг хэрэглэхийг илүүд үздэг ч, гар аргаар жимсний шүүс шахагч сүүлийн үед трэнд болоод байна. Учир нь тус шахагч нь жимсний шүүсийг маш сайн шахаж чаддаг төдийгүй илүү эрүүл байх аж.

Хувцасны нидрүүлэг

Нэгэн цагт айл бүрт хувцас угаагч нидрүүлэг байсан. Гэсэн ч угаалгын машин гарч ирснээр тус бүтээгдэхүүн нь хүмүүсийн хэрэглээнээс гарсан билээ. Харин сүүлийн үед өнөөх нидрүүлэг маань дэлгүүрүүдийн лангуун дээр залрах болжээ. Хэмжээ, загвар гээд төрөл бүрээр байх бөгөөд хүмүүс үүнийг ашиглаж, оймс, алчуур гэхчлэн жижиг зүйлсээ сайтар угаадаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!