Гудамжны бүжигчнээс Инфлүнсэр болсон тэрбумтан Төөгөө 30 нас хүрлээ

Монголд гудамжний бүжиг хэмээх чиглэлийг шинэ түвшинд гарахад хүчин зүтгэж явсан залуусын нэг бол бүжигчин Төөгөө. Тэрээр өөрийн “116” бүжгийн студийг байгуулж олон залуусыг бүжгийн урлагт татсан бөгөөд одоо хувийн бизнестээ түлхүү анхаарах болсон юм. Түүний энэхүү бизнес ч тун амжилттай яваа.

Тэрбээр төгрөгийн тэрбумтан болсноо зарлаад удаагүй байгаа. Түүний найз бүсгүйг УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн охин гэдгийг сошиал идэвхтэй хэрэглэдэг гярхай уншигчид маань андахгүй мэднэ.

Сүүлийн үед ихэвчлэн гадаадын орнуудаар аялаж, цагийг зугаатай өнгөрүүлэх болсон хосууд эх орондоо амралтаараа ирж олон залууст өөрсдийн амжилтанд хүрсэн нууцаа хуваалцдаг билээ.

Тэгвэл өнөөдөр Төөгөөгийн 30 насны төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд түүний найз бүсгүй Ганзаяа өөрийн цахим хуудсандаа дараах зургийг оруулж хайраа илчилжээ.

Тэрбээр: “Миний амьдралд орж ирсэн чамдаа баярлалаа. Одоо хийж байгаа, ирээдүйд хийх бүх зүйлсийнх нь хойно арийг нь даагаад дэмжээд зогсох эмэгтэй нь байхыг хүсэж байна би. Миний мэдэх хамгийн ухаантай, хөдөлмөрч, сахилаггүй залуу бол миний хайр шүү. I love you to the moon and back” гэсэн байна.

Хосуудын сүүлийн үеийн зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!