Япон эмэгтэйчүүдийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд: Бид үүнийг хэзээ ч харж бас сонсож байгаагүй

Япон бүсгүйчүүд наснаасаа залуу харагддаг, овор багатай гэдгээрээ алдартай билээ. Тэгвэл тэдний нууц нь техник технологийн хөгжлийн дэвшил, гайхалтай бүтээлүүд зэрэгтэй холбогдолтой аж. Өнөөдөр та бүхэндээ онцгойлон зөвхөн Япон бүсгүйчүүдийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Нүдний маск

Энэ нь нүдийг амраах зориулалттай. 10 минутын турш дулаан ялгаруулж, нүдийг амраана. Онгоцонд сууж явах, унтаж чадахгүй байх үедээ үүнийг зүүхийг санал болгодог байна.

Нүүр засах зориулалттай амны аппарат

Нүүрний булчинг чангалж, арьсыг өргөдөг. Өдөрт 3 минут зүүхэд хангалттай бөгөөд унжиж суларсан арьсыг чангалдаг байна.

Арьс өргөх зориулалттай хэт авианы төхөөрөмж

Хуруу тусгаарлагчтай массажны оймс

Энэ нь хөлөнд иллэг хийж, ядаргааг тайлах увидастай. Ажлаасаа ядарч ирсний дараа тус оймсыг өмсөөд л алжаалаа тайлж, биеэ амраадаг байна.

Хамар өргөгч аппарат

Доод, хажуу болон урд талаас зөөлөн цахилгаан чичиргээгээр хамрыг өргөдөг. Өдөрт 3 минут тус аппаратыг тогтмол ашиглахад хамар эрс өөр болж, хэлбэрээ засна.

Цусны эргэлтийг сайжруулдаг арьс чангаруулах маск

Арьс, булчинг хэд хэдэн чиглэлд зөөлхөн сунгаж, нүүрний гадаргуугийн цусны эргэлтийг сайжруулж, нэмэгдүүлэх тул нүүрний йог хийхтэй ижил үр дүн үзүүлнэ.

Дуут сургалтын төхөөрөмж

Солгой хоолойтой, хоолойныхоо өнгөнд дургүй хүмүүст зориулагдсан бүтээл. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар уянгалаг сайхан хоолойтой болж чадах аж.

Нүүрний бүс

Нүүрийг жижгэрүүлж, арьсыг чангалж татна. Үүнийг гэртээ байхдаа, усанд орохдоо ч зүүж болно. Тууштай хэрэглэснээр гайхалтай үр дүн өгдөг гэнэ.

Булчинг өдөөх цахилгаан маск

Тус маск нь хоёр өөр горимоор нүүрэнд иллэг хийж, булчинг ажиллуулна. Ингэж булчинг ажиллуулж, амрааж сургаснаар арьс чанга, толигор болдог байна.

Нүүр өргөгч бүс

Нүүрний дасгалын силикон бүс

Нүүрний дасгал, йогийг илүү үр дүнтэй болгохын тулд тус бүсийг нүүрэндээ зүүнэ. Дараа нь дасгалаа хийхэд илүү үр дүнтэй байх төдийгүй богино хугацаанд нүүрийг өргөж, чангалах юм.

Хамрын өндөр, зузааныг өөрчлөх зориулалттай оруулга

Үүнийг хамран дотроо хийж, илүү өндөр, нарийхан болгож болох юм. Тун хялбархан бас үр дүнтэй арга.

Хамар өндөрлөгч хэрэглэхийн өмнө ба дараа.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!