Цээж хорсох, ходоодны хүчил ихсэх асуудалтай хүмүүсийн хэрхэвч хийж болохгүй зүйлс

Хэрэв та хоол идсэний дараа цээж хэсэгт шатаж буй мэдрэмж төрдөг бол энэ нь ходоодны хүчил ихсэх, цээж хорсох зэрэг өвчний шинж тэмдэг юм. Энэ нь маш нийтлэг тохиолддог бөгөөд бидний өдөр тутамдаа хийдэг үйлдлүүдээс улбаатай аж. Иймд буруу зуршлаа засч чадвал, тус өвчнөөс ангижрах боломжтой юм.

Хэтэрхий бариу хувцас өмсөх

Хэдийгээр бариу хувцас таныг дур булаам харагдуулдаг ч тогтмол өмсөх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Цусны эргэлтийг удаашруулахаас гадна ходоодны хүчил ихсэхэд хүргэх аж. Бариу жинсэн өмд нь гэдсийг шахдаг тул хоол идсэний дараа цээж хорсгож, байнга тааламжгүй мэдрэмж төрүүлнэ.

Доошоо харж унтах

Таны ходоод бага зэрэг өвддөг бол доошоо харж унтаж болохгүй. Доош харж унтсанаар ходоодны хүчил улаан хоолой руу цогьж дээш гарах ба цээж хорсох мэдрэмж төрүүлнэ. Үүнээс сэргийлэхийн тулд дээш болон хажуу тийш харж унтахыг зөвлөдөг.

Хоол идсэний дараа шууд дээш харж хэвтэх

Хоол идсэний дараа шууд дээшээ хараад хэвтэж болохгүй. Энэ нь маш буруу зуршил. Таныг хэвтэж байх үед таны идсэн бүх хоол улаан хоолой, ходоодны хоорондох хавхлага руу түлхэгдэн гарч ирнэ. Иймд хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа унтах хэрэгтэй.

Хоол идэж байхдаа ус уух

Хоолны үеэр хэт их шингэн уух нь хоол боловсруулахад шаардлагатай ходоодны хүчлийг шингэлдэг. Хэрэв та мөстэй ус уух дуртай бол хүйтэн ундаа нь цусны судсыг агшааж, өөх тосыг хатууруулж, хоол боловсруулахад хэцүү болгодог гэдгийг санаарай. Хэмжээг нь тааруулах эсвэл бүр ус уухгүй байх хэрэгтэй.

Хэт их кофе уух

Кофе нь эрүүл мэндийн олон ач тустай бөгөөд хүмүүс кофегүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй. Гэсэн ч хэрэв таны цээж хорсдог бол кафейны хэрэглээг хязгаарлах ёстой. Кофе нь цээж хорсох шинж тэмдгийг улам дордуулдаг ба хэрвээ та үүнийг уусны дараа муухай мэдрэмж төрж байгааг анзаарсан бол аажмаар багасгах нь хамгийн зөв сонголт юм.

Хэт их дасгал хийх

Эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн хийх ёстой. Гэхдээ таны цээж хорсдог бол дасгалаа хэтрүүлэх хэрэггүй. Хэт хүнд дасгал хийх нь таагүй мэдрэмж төрүүлж, ходоодны хүчлийг ихэсгэж, цээж хорсгоно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!