Япончууд яагаад хоол идэж байх үедээ ус уудаггүй вэ?

Хэрэв та барууны аль нэг улсын ресторанд хоол идвэл хоолтой хамт том аяганд мөстэй ус нимбэгтэй хамт дагалдаж ирнэ. Харин Япон улсад хоол идэж байх үедээ ус уух нь хоолны шингэцэд муугаар нөлөөлдөг хэмээн үздэг тул ус уухгүй байхыг зөвлөдөг байна. Хэдийгээр ус нь таны биед маш олон сайн нөлөөтэй ч хоолны хажуугаар уух нь сайнаасаа илүү муу нөлөөтэй байдаг аж.

1. Ам маш хурдан хуурайшина.

Хоол идэхийн хажуугаар ус уух нь таны шүлсийг хатааж ам хуурайшуулах нэг шалтгаан болдог бөгөөд нимбэгтэй ус уувал хүчилтэй учир шүлсний гаралтад бүр ч илүү нөлөөлдөг байна. Үүний үр дүнд амнаас эвгүй үнэр гардаг аж.

2. Таны хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлнө.

Хоолны хажуугаар ус уух нь шүлсийг шингэлж ходоодны шүүс ялгаралтыг удаашруулдаг бөгөөд ходоод хоолоо задлах хэмжээний шүүсийг ялгаруулахаа больж улмаар дотор эвгүйрхэх цанхайх мэдрэмж төрүүлдэг аж.

3. Энэ нь шим тэжээлийн шингээлтийг удаашруулдаг.

Та хоол идэхдээ ус уувал таны ходоодон дахь шүүс маш бага ялгарсанаас болж хоолноос авдаг шим тэжээлийг биедээ шингээлгүйгээр өнгөрүүлэх аюултай тул ус уухгүй байх хэрэгтэй.

4. Зүрх тань асуудалтай болох магадлалтай.

Хоолныхоо хажуугаар ус уух нь бүхэл их хэмжээний хоол идсэн мэт ходоод болон бусад эрхтнүүдэд ачаалал үүсгэж улмаар зүрхэнд цочрол үүсгэх аюултай.

5. Жин нэмэхэд хүргэнэ.

Таны бие хоолоо хангалттай сайн шингээж чадаагүйн улмаас өөх болон хувирч жин нэмэгдүүлдэг ба цусанд илүү их инсулин ялгаруулахад хүргэдэг.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Хэдийгээр хоол идэх үед ус уух хүсэл нэмэгддэг ч хэрхэн зайлсхийх талаар зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • Та давс багатай хоол идвэл ус уух хүсэл тань багасна.
  • Хоолоо маш сайн зажилснаар ус уух хүсэл багасч ходоодны хүчил ихээр ялгарна.
  • Хоол идэхээс 30 минутын өмнө ус ууна. Хоол идэхээс хагас цагийн өмнө ус уух нь чийгшлийг хадгалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Мөн энэ нь таныг илүү цатгалан мэдрэмж төрүүлэх учир та бага хоол иднэ.
  • Яаран идэж болохгүй. Ингэснээр та хоолоо усаар даруулж идэхэд хүрнэ.

Та хоол идэж байхдаа ус уудаг уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!