Олон зууны турш гадаад иргэд нэвтрэхийг хориглоод байсан нууцлаг Төвөд улсын өдөр тутмын амьдрал

Дэлхий нийтээс тусгаарлагдсан Төвдөд очих амаргүй. Тийм ч учраас өнгөрсөн жилүүдэд хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, жуулчдын заавал очиж үзэхийг хүсдэг улс болж хувирсан билээ. Сонин содон зүйлсийн өлгий болсон Төвдөөр аялцгаая.

Төвд нь дэлхийн хамгийн өндөрлөг газар оршдог учраас “Дэлхийн дээвэр” гэж нэрлэгддэг.

Түүнчлэн Төвдийн мөсөн голууд Азийн 1 тэрбум гаруй хүнийг цэвэр усаар хангадаг. Тиймээс “Усан цамхаг” ч гэж нэрлэгддэг.

Лхас хүрэх төмөр зам нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог. Тийм ч учраас яг л нисэх онгоцтой адил хүчин төрөгчөөр тоноглогдсон байдаг.

Ямжо-Юмцо нуур нь 4488 м-ийн өндөрт оршдог. Тус нуурын өнгө нь байнга өөрчлөгдөж байдаг гэдгээрээ алдартай.

Потала ордон нь 1649 оноос хойш Далай ламын өвлийн сууц болсон билээ. Жил бүр ханыг нь цагаан будгаар буддаг бөгөөд дор хаяж 10 хоног шаардагддаг.

2003 онд Сажа хийдээс асар том номын сан олдсон бөгөөд тэнд 84,000 эртний товхимол байсныг эрдэмтэд судалж байгаа.

Жоханг хийдийн үүдэнд их хэмжээний мөнгө хөвж буй том савтай ус байдаг.

Хэрэв усанд шидсэн мөнгөн тэмдэгт живвэл энэ нь эрүүл мэндэд, хэрэв хөвж байвал эд баялагт хүрнэ гэж итгэдэг. Гэхдээ тэдний эцсийн зорилго нь ус руу мөнгө шидэх учраас үр дүнг нь төдийлөн тоодоггүй.

Лам нарын сонирхолтой мэтгэлцээн

Удирдагч мэтгэлцээний сэдвийг сонгодог. Багт хуваагдсан лам нар өөр өөрийн үзлийг хамгаалж, дайралт хийнэ. Ингэхдээ урагш дөхөж, царайгаа хувиргаж, хүчтэй догшин царай гаргах хэрэгтэй. Тэднийг үг өгүүлбэр хэлэх бүрт үлдсэн багийн гишүүд нь зэрэг алга ташиж, урагшлах хүч зориг өгч, нэг төрлийн үзүүлбэр мэт болгодог.

Гол мөрөн, зам дагуу, уулсын бэлд эсвэл зарим нэг сүм хийд дээр сийлсэн бичээстэй овоолсон чулуунуудыг харж болно. Үүнийг”мани” гэж нэрлэдэг.

Оршин суугчид нь өдөр бүр сүм хийдийг зорин ирж хүрд эргүүлдэг. Энэ бол тэдний амьдралын хэзээ ч эвдэггүй дүрэм.

Хүмүүс өдөр тутамдаа гадуур явахдаа жижиг хэнгэрэг, хонх зэргийг авч явдаг ба үүн дотор нь лам нарын ариусдаг залбирлын товхимолууд байдаг.

Төвөд улсад хүндэтгэл, ерөөлийн тэмдэг болгон сарлаганд ээмэг зүүлгэдэг.

Цөцгийн тосыг сарлагийн исгэсэн сүүгээр хийдэг. Энэ нь ер бусын амт, үнэртэй, тэжээллэг чанар сайтай хоол .

Төвөдийн шинэ жилийн дараа лам нар сарлагийн тосоор нарийн баримал сийлдэг тосон дэнлүүний баяр болдог.

Сүү, цөцгийн тос, халуун ногоотой давсалсан цайг чауйма гэж нэрлэдэг. Энэ нь хатуу ширүүн уур амьсгалд хагарсан уруулыг дулаацуулж, сэргээж, чийгшүүлнэ.

Бяслагыг сарлагийн сүүгээр хийдэг. Зарим сортууд нь маш хатуу байдаг тул бяслагийг зажлахаас өмнө амандаа хэсэг байлгах хэрэгтэй.

Төвөд мастиф бол тус улсын жинхэнэ бахархал бөгөөд бэлгэдлийн нэг юм. Орон нутгийн үржүүлгийн газарт үржүүлсэн гөлөгний үнэ нэг сая долларт хүрдэг.

Момо бол банш, бууз хоёрын хоорондох алдартай, амттай орон нутгийн хоол юм.

Тус улсын байршил хүнсний ногоо тариалахад төдийлөн ашиггүй тул ихэнх хоолыг махаар хийдэг. Юуны өмнө хоол нь тэжээллэг байх ёстой бөгөөд хүнд хатуу ширүүн уур амьсгалд амьд үлдэх хүчийг өгөх хэрэгтэй. Буддын лам нар хүртэл цагаан хоолны хатуу дэглэм барьдаггүй. Төвөдүүд загас иддэггүй: загасыг гол мөрний бурхад гэж үздэг тул идэхийг хориглодог.

Төвөдөд түгээмэл хэрэглэгддэг хэрэгсэл бол нарны зуух юм. Гал түлэх, цахилгаан ашиглах шаардлагагүй. Нар маш хурц тул зуухыг хурдан халаадаг.

Ёслолын барилга, ордны ханыг ихэвчлэн дотогшоо хазайлгаж барьдаг бөгөөд энэ нь илүү өндөр харагдуулдаг.

Эдгээр хуниастай хөшиг нь айл бүрийн цонхон дээр өлгөөтэй байдаг. Хэрэв цонхон дээр хөшиг хадаагүй байвал тус гэрт хүн нас барсан гэсэн үг.

Эдгээр хөшигийг шамбу гэж нэрлэдэг. Жилийн сүүлийн өдөр хөшгийг шинэчилж сольдог заншилтай.

Чуба бол Төвөдийн хүйтэн уулсын өндөрт амьдардаг олон нүүдэлчин ард түмний өмсдөг урт зузаан ноосон дээл юм.

Чаб-чабын уламжлалт эмэгтэйлэг чимэглэл бол энгэрийн зүү бөгөөд түүнд хэд хэдэн хэрэгтэй хэрэгслийг хавсаргасан байдаг: шүдний чигчлүүр, чих ухагч, хямсаа, хумс үрэгч

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!