Ажиллаж амьдрахад хамгийн тохиромжтой 37 хот

Дэлхийн хотуудын 27,000 оршин суугчдын дунд явуулсан “Ямар хот амьдрахад хамгийн тохиромжтой вэ?” гэсэн санал асуулгаар хөдөлмөр эрхлэлт, зардал, аюулгүй байдал зэрэг хүчин зүйлсээр хамгийн шилдэг 37 хот шалгарчээ.

Та энэхүү нийтлэлтэй хамт байж дэлхийн шилдэг амьдрахад таатай хотуудтай танилцаарай.

37. Тайланд, Бангкок

36. Турк, Истанбул

  • 35. Буэнос-Айрес, Аргентин
  • 34. Москва, Орос
  • 33. Ром, Итали
  • 32. Йоханнесбург, Өмнөд Африк
  • 31. Сан Пауло, Бразил

30. АНЭУ, Абу Даби

  • 29. Унгар, Будапешт
  • 28. Парис, Франц
  • 27. Бээжин, Хятад
  • 26. Дубай, Саудын Араб

25. Майами, АНУ

  • 24. Сингапур, Сингапур
  • 23. Милан, Итали
  • 22. Бостон, АНУ
  • 21. Португал, Лиссабон

20. Хонконг, Хятад

  • 19. Мехико хот, Мексик
  • 18. Мадрид, Испани
  • 17. Шанхай, Хятад
  • 16. Австралийн Сидней

15. Австралийн Мельбурн хот

14. Барселона, Испани

13. Лондон, Англи

12. Чикаго, АНУ

11. Лос Анжелес, АНУ

10. Япон, Токио

Токио хот бол урлагаас эхлээд загвар, хоол хүнс, дизайны шинэлэг зүйл зэрэг бүтээлч соёлоороо нэр хүндтэй хот юм. Та уг хотыг судлахад олон жил зарцуулж, өдөр бүр шинэ, сэтгэл хөдөлгөм зүйлстэй тааралдана. Түүгээр ч барахгүй нийтийн тээвэр нь дэлхийн хамгийн шилдэг системүүдийн нэгээр тооцогддог учир амьдрахад тохиромжтой, төсөөлж болох бүх зүйлс боломжтой хот юм.

9. Порто, Португал

Энэхүү хот нь явган зорчигчдод нэн ээлтэй хот бөгөөд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд хотын өнцөг булан бүрийн гудамжууд нь гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Мөн урлаг соёл нь гайхмаар тансаг хот юм.

8. Тел-Авив, Израиль

Энэ хот нь дэлхийн жишигт нийцсэн далайн эргийн амралтын газар болон технологийн төв гэдгээрээ алдартай. Эндээс та хоол хүнс, урлаг, соёлоос үл хамааран газар дундын тэнгисийн гайхалтай зүйлсийг мэдрэх боломжтой.

7. Чех, Прага

Прага нь гайхамшигтай архитектур, хуучны гоёмсог гудамжаараа алдартай. Энэ хот алхахад тохиромжтой, явган зорчигчдод ээлтэй, тоолж баршгүй булан гудамжуудтай. Мөн маш цэвэрхэн хот гэж тооцогддог бөгөөд оршин суугчийн хувьд та түүхэн дурсгалт газрууд, соёлын томоохон газруудаар зочлохоос хэзээ ч уйдахгүй.

6. Монтрейл Канад

Монтрейлд амьдрах нь нийгмийн нэг хэсэг болдог, учир нь энэ хот нь нийтийг хамарсан, сэтгэлгээгээрээ алдартай бөгөөд орчин үеийн шинэлэг нийгмийн бүх зүйл бий. Уг хотод хөгжимчин, зураач, яруу найрагчид олон жилийн турш иргэдээ баясгасаар байдаг.

5. Нью-Йорк, АНУ

Мэдээжийн хэрэг, Нью-Йорк бол дэлхийн санхүүгийн болон урлагийн нийслэлүүдийн нэг учир хөл хөдөлгөөн ихтэй агуу том хот юм. Энд амьдарна гэдэг нь та амьдралын бүхий л давхаргын хүмүүстэй мөр зэрэгцэн алхана. Мөн иргэд нь бараг л унтдаггүй тиймээс өдөр, шөнийн аль ч цагт мөрөөдөж байсан бүхнээ авах боломжтой тухтай хот юм.

4. Копенгаген, Дани

Дани улсыг дэлхийн хамгийн аз жаргалтай газруудын нэг гэж үздэг нь нууц биш бөгөөд Копенгагеныг аз жаргалтай, тайван хот гэж үзэж болно. Энд амьдарна гэдэг нь та хэзээ ч стрессдэхгүй үргэлж сайн сайханыг мэдэрч амьдрахын нэр юм.

3. Манчестер, Англи

Уг хот нь архитектур, найрсаг соёл зэрэг олон зүйлсээрээ нилээдгүй алдартай бөгөөд бараг 10 жилийн турш Их Британийн хамгийн амьдрахад тохиромжтой хот гэх нэрийг зүүсээр байгаа.

2. Амстердам Нидерланд

Амстердам нь Нидерландын нийслэл хэдий ч Парис, Ром зэрэг Европын бусад томоохон нийслэлээс хамаагүй жижиг хот бөгөөд тайван, өвөрмөц уур амьсгалаараа нилээн алдартай. Энд амьдарснаар та орон нутгийн зах, хоолны газруудаар зугаалж, хотын байгууламжийн давуу талыг эдлэх боломжтой.

1. Сан Франциско, АНУ

Энэхүү хот нь дасан зохицох боломжоороо хамгийн шилдэг хотоор сонгогджээ. Энэ хотод та хэрхэн эвлэлдэн нэгдэж, тусламжийн гараа өгөхийг сурч, гайхамшигтай уур амьсгал, сайн карьерын боломжууд, ирээдүйг харсан хандлага зэрэг олон зүйлсийг мэдрэх боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!