Кино бүтээгчид киногоо 100% номын зохиолоор хийсэн бол зарим киноны дүрүүд ямар байх байсан бэ?

Кино бүтээгчид киноныхоо дүрийг зохиолоос үл хамааруулан өөрчилдөг бөгөөд зарим алдартай бүтээлүүд дээр тэдний нас болон царай зүсийг тэс өөрөөр дүрсэлсэн байдаг. Хэрэв алдартай кинонуудын дүрүүд яг л зохиолынхоо дагуу байсан бол ямар харагдах байсан бол?

Жо, Бяцхан эмэгтэйчүүд

Луиза Мэй Алкоттын “Бяцхан эмэгтэйчүүд” романы дэлгэцийн сүүлийн хувилбарт Жогийн дүрд Саоэрс Ронан тоглосон. Жүжигчин бүсгүй цонхигор арьстай бол номын зохиогч охиныг бор арьстай хэмээн дүрсэлсэн байдаг.

Бэки Шарп, Vanity Fair

Уильям Такерайгийн “Vanity Fair” романы дүр болох Бекки Шарп нь улаавтар үстэй, ногоон нүдтэй байдаг. Гэвч кинон дээр Оливиа Күүк хар үстэй бор нүдтэй байдаг.

Петунья Дурсли, Харри Поттер

Харри Поттерын авга эгч Петунья Дурсли ч мөн адил нилээдгүй өөрчлөгдсөн. Тэрээр номонд урт хүзүүтэй, “бараг морь шиг” царайтай туранхай шаргал үст бүсгүй хэмээн дүрслэгддэг ч дэлгэцийн бүтээлд чийрэг биетэй, хар үстэй эмэгтэй болон хувирчээ.

Алис, Алис гайхамшгийн оронд

Жон Тенниэлийн бүтээсэн “Алиса гайхамшгийн оронд” зохиолын номонд Алисаг дүрслэхдээ тайрмал бараан үстэй охин хэмээн дүрсэлдэг ч кинонд тэрээр шаргал үстэй байдаг.

Наташа Ростова, Дайн ба энх

“Дайн ба энх” хэмээх мини цувралд Наташа Ростовагийн дүрийг Лили Жеймс бүтээсэн бөгөөд тэрээр номын дүртэй огт төсгүй байдаг. Лев Толстой Наташаг “том амтай, хар нүдтэй, нуруугаар нь татсан хар буржгар үстэй , нарийхан гар, жижигхэн хөлтэй сэргэлэн охин” гэж дүрсэлсэн байдаг ч кинон дээр тэр нэлээдгүй дур булаам бүсгүй болсон байдаг.

Кэтнисс Эвердин, Өлсгөлөн тоглоом

Сюзанна Коллинзийн “Өлсгөлөн тоглоом” гурвалсан зохиолд Кэтнисс Эвердин хар буржгар үстэй, бор арьстай, хар саарал нүдтэй, намхан биетэй бөгөөд өлсгөлөнгөөс болж нэлээдгүй царай алдсан дүр хэмээн бичсэн байдаг. Харин Кэтнисын дүрд тоглосон Женнифер Лоуренс сайхан бие галбиртай, өндөр үзэсгэлэнтэй бүсгүй байдаг.

Эмма Бовари, хатагтай Бовари

Густав Флобер хатагтай Бовариаг гайхалтай цагаан арьс, хар нүдээрээ эрчүүдийг галзууруулдаг эмэгтэй гэж дүрсэлсэн байдаг. Харин Мадам Бовари (1991) кинонд энэхүү эмэгтэйн дүрийг бүтээсэн Изабель Хуппертийн үс болон нүдний өнгө нь өөр байдаг.

Хермиона, Харри Поттер

Бид Харри Поттерын 3 найзыг өөр дүр төрхөөр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ номон дээр тэднийг арай өөрөөр дүрсэлсэн байдаг бөгөөд номон дахь Хермиона бол бутлаг хүрэн үстэй, урд 2 шүд нь нэлээдгүй том хэмээн бичсэн байдаг.

Жорж Дурой, Бел Ами

Ги де Мопассаны “Бэл Ами” романы дэлгэцийн хувилбарт гол дүрийг Роберт Паттинсон бүтээсэн бөгөөд номонд Францын нэрт зохиолч Жорж Дюройг дүрслэхдээ эрчилсэн сахалтай шаргал үстэй хүн гэж бичсэн байдаг.

Белла, Бүрэнхий

Ерөнхийдөө Кристен Стюарт номон дээрх Беллатай их адилхан харагддаг ч зарим нэг бяцхан ялгаа байдаг. Номын баатар уруул нь бага зэрэг том, эрүүний шугам нь арай урт хэмээн дүрсэлсэн байдаг.

Түүнчлэн уг романы зохиолч Стефани Мейер Белла хэзээ ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй бөгөөд үс нь наранд гарахад л анзаарагддаг улаан өнгөтэй байдаг гэж хэд хэдэн удаа дурдсан байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!