Топ модель Пүрэвдуламын шинэ жилийн гоёмсог даашинз

Сайхан гэдэг үг өргөн утгатай. Гадаад гоо үзэсгэлэнгээс илүү дотоод сэтгэлийн гоо сайхан энэ хорвоог улам өнгөтэй болгодог. Ийм л гоо үзэсгэлэн, сайхныг агуулсан бүсгүй бол топ модель О.Пүрэвдулам.

“Гоёл” наадмын 25 жилийн ойгоор топ модель болж, загварын ертөнцөд нэрээ тахалж чадсан тэрбээр өөрийн гэсэн өнгө төрх, орон зайтай. Хов живэнд дургүй, эршүүд араншинтай тэрбээр аливаад сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй, амар амгалангийн туйл. Шулуун шударга зан нь түүний өвөрмөц, содон дүр төрхийг улам тодотгох мэт.

Монголын “алтны” магнат гэгдэж явсан Ц.Мянганбаярын гэргий гэдгээр нь хүмүүс түүнийг танимхайрдаг. Гэвч үнэндээ түүний дотоод сэтгэл, мөн чанарыг огтоос ч мэдэхгүй. Үе үехэн хүүхэд шиг гэнэн инээд алдах топ модель О.Пүрэвдулам хамгийн сүүлд “Гацуурхан 2021 – Хүслийн шинэ жил”-д оролцохдоо ийнхүү гоёжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!