Гүнжээс илүү эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй басхүү тансаг амьдралтай оддын охид

Хүмүүс охин хүүхдийг илүү нандигнан хайрлаж, гоёх хандлагатай байдаг. Үүний баталгаа болгож охиноо илүүтэй хайрлаж, гүнж шиг л эрхлүүлдэг алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Үнэн хэрэгтээ тэд гүнжээс илүү эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй басхүү тансаг амьдардаг.

Норт Вест

Реалити шоуны од Ким Кардашиан болон реппер Канья Вест нарын том охин болох Норт Вест улам бүр алдартай болсоор байгаа. Аав ээж нь охиноо бага байхаас нь тансаг эдлэлээр гоёж, хамгийн үнэтэй чанартай гэсэн бүхнийг хэрэглүүлсээр өнөөг хүрсэн. Норт Вест охин өдгөө 8 настай бөгөөд 3 дүүтэй.

Ээжтэйгээ хамт лайв видео хийдэг төрөл бүрийн реакшн бичлэг ч хийдэг ба үеийнхэндээ бол инфлюнсер нэгэн юм. Мэдээж түүний хувцаслалтыг сонирхон дуурайж, хүүхдэдээ өмсгөх ээжүүд ч олон байдаг. Мөн Норт аавынхаа “Yeezy” загварын шоуны үеэр дуулж үглэж ёстой л од мэт гялалзсан удаатай. Аав ээж нь том охиндоо илүүтэй анхаарч, олны танил болгоод буй юм.

Блү Айви Картер

Дэлхийн хамгийн алдартай хосууд болох реппер Жей Зи, дуучин Бейонси нарын охин 9 нас хүрчээ. Төрөлхийн хүчтэй хоолойтой Блү Айви нь аавтайгаа хамтарч “Glory” дууг гаргасан байдаг. Олон олон амжилтын эзэн болж, хөгжмийн наадмуудаас чамгүй олон шагнал хүртсэн билээ.

Блү Айви нь төрснөөсөө ердөө 2 хоногийн дараа “Дэлхийн хамгийн алдартай хүүхэд” гэсэн цол хүртэж байсан билээ. Тэрбумтан гэр бүлийн том охин өөрийн карьераа бүтээж амжилт дүүрэн яваа. Түүнийг яг л гүнж амьдардаг болохыг ойр дотныхон нь онцолдог.

Калчүр

Нэрт реппер Карди Би болон Offset нарын охин 3 настай. Хосууд охиндоо хамгийн үнэтэй гэснийг хэрэглүүлж, ёстой л ганган барби шиг хувцасладаг.

Түүний 3 насны төрсөн өдөр ч тансаг хурим шиг л болж өнгөрсөн билээ. Ээж, аав нь охиндоо үнэтэй брэндийн цүнх, алмазан шигтгээтэй бөгж гээд л хүмүүсийн насаараа мөрөөдөөд авч чаддаггүй бүхнийг бэлэглэдэг аж.

Сторми

Реппер Трэвис Скотт, Кайли Женнер нарын том охин болох Стормигийн тухайд өдгөө 3 настай, ёстой л гүнжийн амьдралаар амьдардаг нэгэн. Ээж аав нь түүнд хамаг байдгаа зориулдаг бөгөөд охиноо бага байхаас нь олон мянган долларын үнэтэй тансаг эд зүйлсээр гоёж гангалсаар ирсэн.

Стормигийн нийт хөрөнгө 726 сая доллар хүрэх аж. Кайли охиныхоо нэр дээр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө бүртгүүлж, түүнийг ийм их хэмжээний хөрөнгө эзэмшихэд хүргэсэн байна.

Харпер

Алдарт хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхам болон загвар зохион бүтээгч, бизнес хатагтай Виктория Бекхам нар нь 3 хүү, 1 охинтой. Тус гэр бүлийн бяцхан гишүүн болох охин Харпер нь алхаж сураагүй нялх байхаасаа л аавынхаа ганц амь байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Охиныхоо төлөө гэвэл бүхнийг хийж өгөхийг хүсдэг Дэвид Бекхам өдгөө 9 настай Харперийг одоо ч мөрөн дээрээ суулгаж, өргөж авч явдаг гэнэ.

Алдартай хосууд нь охиноо ямар ч эрхэм дээд гүнжээс илүү амьдруулж, өндөр боловсрол олгож, хамгийн үнэтэй тансаг гэснийг хэрэглүүлж, ухаалаг эрхэмсэг нэгэн болгохыг хичээж яваа билээ.

Викториягийн тухайд охинтойгоо ярилцах, багаас нь хүний эрхийг хүндлэх, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй болгохыг зорьж буйгаа илэрхийлсэн. Эмэгтэйчүүдийн эрх, тэгш бус байдал зэргийг одооноос ойлгуулж, түүний мэдэхгүй ертөнцөд юу болж байгааг ч нуулгүй харуулдаг аж. Тэрээр охиныгоо зүгээр нэг баян айлын эрх охин бус, мэдлэг чадвартай, хүмүүсийн төлөө дуугарч чаддаг, хүчирхэг, нөлөөлөгч байгаасай гэж хүсдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!