Олон хүүхэдтэй айлын машиныг ч үргэлж цэвэрхэн байлгаж, салоныг аврах цэвэрлэгээний арга залиуд

Машинаа ямагт цэвэрхэн, цэгцтэй байлгахыг хүсдэг л биз дээ. Харин таны тус хүслийг биелүүлэх тийм ч хэцүү биш аж. Та бага зэрэг бүтээлч байхад л цаг ямагт машинаа цэвэрхэн, гялалзсан байлгаж чадна. Хамтдаа дараах аргуудыг сурч авцгаая.

Хумс үрэгч машиндаа авч явах

Өвлийн улиралд цонх хөлдөж, шил арчигч ажиллуулаад ч нэмэр болдоггүй. Энэ тохиолдолд хумс үрэгч таны аврагч байх болно. Салхины шилэнд наалдсан цас, мөсөө хумс үрэгчээр үрж хялбархан арилгаж болох юм. Үүний дараа шил арчигчаа ажиллуулаад үзээрэй. Ингээд л таны салхины шил цэвэрхэн болж, зам сайн харагдана.

Үсний ангижруулагчаар машинаа өнгөлөх

Машинаа гялалзсан болгохын тулд үсний ангижруулагч ашиглана. Эхлээд саванд ус хийж, машин угаагч нэмээд машинаа бүхэлд нь угаа. Ус нь бохирдоод ирвэл хурдан солих хэрэгтэй шүү. Ингээд машинаа цэвэр усаар ахин нэг зайлна. Одоо савтай усанд тал аяга үсний ангижруулагч хийж, үүндээ алчуураа хийж базаад машинаа арчиарай. Дараа нь цэвэр алчуураар ахин нэг арчихад хангалттай. Ингэснээр таны машин гялалзах төдийгүй амархан толбо тогтохгүй. Нэг ёсондоо гадуур нь бүрхүүл үүсгэчихсэн гэж ойлгож болно.

Хоолоо халуунаар нь байлгах

Авч яваа хоол, пицца зэргээ халуун хэвээр нь байлгахын тулд үүнийгээ суудал дээр тавиад, суудал халаагчаа асаачих. Ингэснээр таны хоол халуун, шинэ хэвээр зорьсон газраа ирэх юм.

Кофены шүүлтүүр таны машиныг цэвэрхэн байлгана

Машиндаа хэд хэдэн ширхэг кофены шүүлтүүр авч явж байгаарай. Учир нь та үүний тусламжтайгаар машиныхаа салоныг цэвэрхэн, гялалзсан болгож чадна. Энэ нь салон өнгөлөгчөөс дутах юмгүй. Та кофены шүүлтүүрийг дэлгэж, дээр нь хэдэн дусал оливын тос хийж шингээгээрэй. Одоо үүгээрээ салоноо арчиж өнгөлөөд үз.

Овьёосны савыг хогийн сав болгож ашиглах

Машиныг цэвэрхэн байлгах нэг зүйл бол хогийн сав байдаг. Заавал машины хогийн сав худалдаж авахгүйгээр ашиглахаа больсон овьёосны савыг хэрэглэж болно. Энэ сав нь тагтай учраас хөдөлгөөний явцад унасан ч хог нь асгарахгүй. Бас дотор нь уут хийгээд явж болно. Авсаархан, жижигхэн учраас хөлд саад болохгүй гэхчлэн олон давуу талтай.

Резинэн бээлийгээр амьтны үс цэвэрлэх

Резинэн бээлий өмсөж, бага зэрэг усаар норгоод машиныхаа суудлыг үрж арчиарай. Тэжээвэр амьтдын үс бээлийд амархан наалдаж, суудлыг цэвэрхэн болгоно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!