Орчин үеийн ухаалаг айлуудын өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлс

Гэрийн ажил хэзээ ч дуусдаггүй. Алт шиг үнэтэй цагаа шал зүлгэж суухад зарцуулахын оронд илүү ашигтай бас таныг аз жаргалтай болгодог зүйлд зориулах хэрэгтэй биш гэж үү? Харин ингэж өөртөө цаг гаргаж, гэрийн ажлыг илүү амар хялбар болгоход зарим зүйлс шаардлагатай. Та бүхэндээ тэр хэрэгцээтэй зүйлсийг танилцуулж байна.

Аяга таваг угаагчтай силикон бээлий

Аяга таваг угаагч пролон нь амархан бохирдож, үлдэгдэл хоол наалдаж хэрэглэх аргагүй болдог. Харин аяга таваг угаагчтай резинен бээлийний тухайд маш их хэмнэлттэй, бас хэрэглэхэд амар. Бээлий углаад л бүх аяга тавгаа нэг дор угаачихаж болно. Мөн удаан хугацаанд хэрэглэж болно гэдгээрээ давуу талтай юм.

Угаалтуурын нэмэлт цорго

Ийм цорго нь гал тогооны өрөө, угаалгын өрөөний аль алинд нь төгс тохирно, учир нь үүний тусламжтайгаар цоргыг татаж гаргаад, угаалтуураа хялбархан цэвэрлэж чадна. Мөн амаа угаахдаа цоргыг дээш эргүүлж, шууд ам руугаа ус хийж болох юм.

Хоолны халбага тогтоогч

Хоол хутгасан халбага, хусуур зэргийг хаана тавих вэ гэж гайхаж орхидог уу? Тэгвэл энэ зүйл танд зайлшгүй хэрэг болно. Тус төхөөрөмжийг тогоон дээрээ тогтоож, хоолны халбагаа тавьж болох юм. Цэвэрхэн, цэгцтэй.

Суултуурны амсар хэсэг цэвэрлэгч 

Суултуур цэвэрлэгч сойз нь суултруурны амсар хэсгийг цэвэрлэж чаддаггүй сул талтай. Харин үүнийг сайтар харж чадсан дизайнерууд суултуурны амсар цэвэрлэгч сойз зохион бүтээжээ.

Гараа зүсэхээс сэргийлэх бээлий

Хоол хийж сурч байгаа хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй. Тус бээлийг өмсөөд юу ч хэрчиж болох ба гараа зүсэх, бэртээх вий гэж айх хэрэггүй.

Зай хэмнэдэг гутлын тавиур

Олон гуталтай айлд энэ тавиур тун ч их хэрэг болно. Тус тавиур нь зай бага эзлэх төдийгүй цэвэрхэн цэгцтэй.

Хөлийн үс хусагч

Хөлний бүх гадаргуу дээрх үсийг арилгахын тулд дугуй хэлбэртэй үс хусагчийг ашиглаж үзээрэй. Маш богино хугацаанд хялбархан гэгч нь үсээ хусч дуусна. Тус дугуй хусагч нь хөлийн хэмжээгээр сунаж агшдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!